Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх талаар шинэ ахиц оллоо
— БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолүнгээс авсан ярилцлага
Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө Монгол улсад албан ёсны найрсаг айлчлал хийх гэж байгаа үеэр, БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд Ван Сяолүн Синьхуа хорооны сэтгүүлчид хэлэхдээ, сүүлийн хоёр жилд Хятад Монгол хоёр тал стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх талаар хүчин зүтгэж, агуулгыг нь улам баяжуулж төгөлдөржүүлснээр шинэ ахиц оллоо гэжээ.
Вань Сяолүн хэлэхдээ, нөхөрлөлөө бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ төвшинд хүргэж, хоёр орны хөгжилтөд улам сайн үйлчилж, хоёр орны ард иргэдэд буян эдлүүлэх нь Хятад Монгол хоёр талын хамтын хүсэл мөрөөдөл юм. Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр тал тус зорилгын дагуу хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хамтаар хүчин зүтгэсэн юм. 2011 онд хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг тогтоож, хоёр орны харилцааны түүхэнд шинэ бэлэг тэмдэг болсон юм. Хятад Монголын харилцаа түүхийн хамгийн сайн үед байна гэж Ван Сяолүн үзсэн байна.
Эн тэргүүнд, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрэв. Ван Сяолүн хэлэхдээ, Хятад Монгол хоёр улс дээд зиндааны харилцааг хэвээр хадгалав. Монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдорж ноднин жилийн 6-р сард Бээжинд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалтад оролцож дарга Хү Жиньтао, ерөнхий сайдын орлогч Ли Кэчянтай ажил хэрэгч бөгөөд баялаг үр дүнтэй уулзалт хийсэн юм. Хоёр талын удирдагч хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгий хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг бодит салбар дахь хамтын ажиллагааны талаар маш олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Ноднин жилийн 8-р сард Монгол улс их хурлын сонгуулиар шинэ их хурал болон Засгийн газрыг сонгон гаргасны дараа Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө Монгол улсад айлчилж, Монгол улсын шинэ удирдагчтай хоёр орны харилцааг хэрхэн хөгжүүлэх ялангуяа улс төрийн харилцан итгэлцлийг хэрхэн гүнзгийрүүлэх талаар санал бодлоо солилцож, хоёр орны хойшдын хөгжилд чухал үндэс суурь тавьсан юм гэжээ.
Хятад улстай харилцаагаа үргэлжлэн хөгжүүлэхийг гадаад бодлогын чухал чиглэлийн нэг болгоно гэж Монгол улсын шинэ ээлжийн Засгийн газар илэрхийлэв. Өнөө, Хятад Монгол хоёр оронд шийдэгдээгүй чухал асуудал байхгүй юм. Хоёр тал улс төрийн болон стратегийн өндөрлөгөөс харилцан бие биеэ дээд хэмжээнд чухалчлан, гол ашиг сонирхолд холбогдсон болон чухал анхаарал хандуулж байгаа асуудлыг харилцан хүндэтгэж, харилцан анхаарч байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар ялан далангүй харилцан, харилцан ойлголцол болон итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж байна гэжээ.
Хоёрдугаарт, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй нэмэгдэв. Ван Сяолүн хэлэхдээ, эдийн засгийн талаар, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжиж, харилцаа нягтарч байна. Ноднин жил, Хятад Монголын худалдааны нийт хэмжээ 2002 оны 360 сая ам. доллар байснаас нэмэгдээд 6 тэрбум 600 сая ам. долларт хүрэв. Үүнд, Монголын тал Хятадад 3 тэрбум 900 сая ам.доллар экспортолсон нь Монгол улсын экспортын нийт хэмжээний 70% -аас дээшихийг эзлэв. Хятад улс ноднин Монголд нийт 2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулж, олон жил дараалан Монгол улсын хамгийн том худалдааны түнш болон хөрөнгө оруулалтын эх үүсвэр орон болсон байна.
Гуравт, хүмүүнлэгийн солилцоо өдөр ирэх тусам идэвхтэй болов. Ван Сяолүн хэлэхдээ, ноднин жил Хятад Монгол хоёр орны иргэдийн харилцаа холбоо давхардсан тоогоор 1 сая 660 мянгад хүрч, үүнд Монгол улсаас Хятадад давхардсан тоогоор 1 сая 260 мянган хүн ирсэн байна. Хятад Монголын харилцаа нь Монгол улсын залуучуудад маш олон хөгжих боломж тохиол хүртээж, улам олон хүн хятад хэл сурах сонирхолтой болж, Хятад улсыг илүү ойлгосон байна. Өнөө Монгол улсын 6000 гаруй оюутан сурагч Хятад улсад суралцаж, Монгол улсын ихэнх их сургууль хятад хэлний хичээл нээж байгаа бөгөөд Хятадын тал ч үүнийг идэвхтэй дэмжиж байна. Ноднин жил хоёр орон харилцан соёлын сар арга хэмжээ өрнүүлж сайн үр дүнд хүрсэн бөгөөд хоёр орны залуучуудын солилцоо ч идэвхтэй байна гэжээ.
Дөрөвт, түргэн хөгжил нь харилцан чухал боломж авчрав. Ван Сяолүн хэлэхдээ, Монгол улс бол манай орны чухал хойд хөрш байж хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай. Өнөө Хятад Монголын харилцааны хөгжил шинэ боломж тохиолд тулгарч байна. Хөгжлийн төлөвлөгөө эсвэл хөгжлийн бодит шаардлагын аль талаас авч хэлсэн ч хоёр талд маш олон харилцан ашигтай хамтын ажиллагааны боломж бий. Харилцан нөхөх давуу талаа ашиглавал лавтай харилцан ашигтай хамтын ялалт байгуулж, хамтаар хөгжиж, хоёр орны харилцааг улам их, улам түргэн, улам сайн хөгжүүлж чадах болно гэжээ.
\Навч орчуулав\
china radio
URL: