Генерал З.Болдбаатарын нууцыг дэлгэв
Батлан хамгаалахын их сургуулийн дэргэд “Тэмүүжин өрлөг” хэмээх сургууль нээгээд байгаа. Тус яамынхны мэдээлснээр бол уг сургуулийг Оросын эртний Суворовын сургуультай ижил түвшинд хөгжүүлэхийг зорьж буй аж. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үндсэн хөтөлбөртэйн дээр цэргийн боловсрол олгоно. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг багаас цэргийн эрдэмд суралцуулж жинхэнэ “яс”-ны цэргийн дарга нарыг бэлтгэх юм гэсэн. Гэвч сайн юмны хажуугаар садаа мундахгүй гэгчээр БХИС-ийн захирлаар ажиллаж байгаад саяхан БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болсон бригадын генерал З.Болдбаатар нь тус сургуулийн удирдах бүрэлдэхүүнд ихэвчлэн өөрийн танил тал, эхнэр, ах дүү нарыг ажиллуулж, бараг л хувийнхаа сургууль мэтээр аашилж байсан тухай дэд хурандаа С.Наранцогт мэдээллээ. Төсвийн санхүүжилттэй “Тэмүүжин өрлөг” сургуулийнх нь эрхийн гэрчилгээ нь чиг үүргийн хувьд зөрж, анх төлөвлөсөн математик, англи хэлний гүнзгийлүүлсэн сургалтаасаа ухарсан байв. Ийнхүү генерал З.Болдбаатар тэнд өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн туйльж байсан бололтой.
Б.Баяр
URL: