Архи, пиво борлуулах таван тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
Нийслэлийн цагдаагийн газраас ирүүлсэн албан тоотын дагуу холбогдох хууль тогтоомж зөрчин ажилласан хоол үйлдвэрлэл үйлчилгээний таван газрын /баар/ согтууруулах ундаагаар үйлчлэх таван рестораны “Тусгай зөвшөөрөл”-ийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэгдүгээр сарын 16-ны өдрийн А/10 тоот тушаалаар хүчингүй болгосон байна.
Тэдгээр баар, рестораны байршил:
Сүхбаатар дүүрэг:
-”Нью рейн сторм” ХХК “Брикс” баар
Баянзүрх дүүрэг:
-“Голден дрийм” ХХК баар “Ибиза”
-“Ноён капитал” ХХК баар “Лиидэрс”
-“Хэрлэн буян” ХХК баар
Сонгинохайрхан дүүрэг:
-“Баясах оюу” ХХК баар “рокси“
URL: