МОНГОЛ АРДЫН НАМ ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙГАА ЮУ….

man4545sdsdsd2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдахаар зарлагдсан Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны

  хурал 86 гишүүний ирцтэйгээр эхэлсэн боловч дүүргийн намын дарга хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хуралд ирж амжаагүй тул намын даргыг хуралд оролцуулах шаардлагатай гэсэн гишүүдийн саналын дагуу санал хураалгаж хуралд ирсэн гишүүдийн дийлэнх олонхийн буюу 49 гишүүний саналаар хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргаж хурал тарсан байна.

 

Хурал хойшлогдон намын хорооны гишүүд хурлын заалнаас гарснаас хойш Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Ц.Сандуй тэргүүтнүүд Сүхбаатар дүүргийг удирдаж байгаад халагдсан хуучин удирдлагууд болох Г.Төмөрбаатар, Ц.Цогзолмаа,А.Амарсайхан нартай нийлэн хурал хийсэн мэтээр бичиг баримт бүрдүүлэн дүүргийн МАН-ын даргаар Г.Төмөрбаатарыг сонгосон байна.

 

Г.Төмөрбаатар нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга, МАН-ын хорооны даргаар өмнө нь ажиллаж байсан бөгөөд ажлын хариуцлага алдаж дээрх албан тушаалуудад тэнцэхгүй боловсон хүчин болохоо харуулж чөлөөлөгдөж байсан юм байна. Мөн Автобус-1 төрийн өмчит компаний даргаар ажиллаж байгаад үүрэгт ажлаа хийж чадалгүй халагдсан нэгэнюм.

Монгол Ардын Нам боловсон хүчний бодлогоо алдаж хуучин арга барилаасаа салж чадахгүй байгааг гишүүд дэмжигчид нь ихээр шүүмжилж байна.

Хэрэв Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хороог Г.Төмөрбаатараар удирдуулбал намын олон олон гишүүд намын гишүүнээсээ гарахаа мэдэгдээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих