Иргэд орон сууцтай, газраа санхүүгийн эргэлтэд орсон үр дүнг хүсч байна

0БӨ55ЫБ5ЫБЫБ5Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг ирэх пүрэв гаригт болох нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар батална. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга захирамж гарган дахин төлөвлөлтөд орох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч нараар ахлуулан байгуулсан юм.

Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд Засаг даргын орлогч нар өөрсдийн томилогдсон газдуудад гэр хорооллын иргэдтэй дахин төлөвлөлтийн асуудлаар уулзалт хийсэн юм. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг бямба гаригт Сүхбаатар дүүргийн XV хорооны 13 га газарт амьдардаг 140 өрхийн төлөөлөлтэй 58 дугаар сургууль дээр уулзалт хийсэн юм.

Сүхбаатар дүүргийн XV хорооны 140 өрх дахин төлөвлөлт хийхийг дэмжлээ
Нийслэлийн зураг төслийн хүрээлэн тухайн 13 га газарт байрлах гэр хорооллыг хэрхэн дахин төлөвлөж болохыг гаргасан байна. Урьдчилсан төлөвлөлтийн зураг төслийг йийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр иргэдэд танилцууллаа.

Хэдийгээр газраа дахин төлөвлөлтөнд оруулах хүсэлтэй иргэд олон боловч, ажил хэрэг болох нь эргэлзээтэй болов уу гэсэн хандлага иргэдийн дунд байгаа нь анзаарагдсан. Харин НИТХ-ын дарга Д.Баттулга Гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдийн оролцоонд тулгуурлана. Оршин суугчид зөвшөөрөхгүй нөхцөлд ямар нэг төлөвлөлт хийхгүй.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс газрын эзэн та ямар нэг хохирол амсах учиргүй. Гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн оролдлого урьдын дөрвен жилд буюу нийслэлийн хуучин удирдлага хэрэгжүүлэх гэж оролдоод иргэд хохирсон явдал гарсан байна. Тэгвэл одоогийн дахин төлөвлөлт тэр алдааг давтахгүй.

Иргэдэд газраа нийтийн орон сууцаар солих уу, Таун хауст, амьдрах уу гэх зэрэг сонголтууд гарч ирнэ.Тэр сонголтыг олон талаас нь сайн бодох хэрэгтэй гэдгийг онцлон хэлсэн юм. Иргэд хотын удирдлагуудаас газрыг ямар үнээр чөлөөлөх, нэг хашаанд амьдардаг хоёр өрхийн нэг нь яах юм бэ, моргейжийн зээлд хамруулах уу, гэх зэрэг асуулт тавьж байлаа.

Тэр бүхэнд холбогдох албан тушаалтнууд “Энэ бол нарийвчлагдан, иргэн, хөрөнгө оруулагч, нийслэл гурвын дунд дахин, дахин олон удаа яригдаж байж шийдвэрлэгдэх зүйл. Одоо бол дахин төлөвлөлтийг хийх үү, үгүй юу гэдэг зарчмыг бид хамтарч шийдвэрлэнэ.Та бүхэн дэмжиж санал өгвөл НИТХ-ын ээлжит хуралдаанд ажлын хэсэг оруулж эцсийн шийдвэр гаргах болно” гэсэн хариулт өгсөн юм.

Оршин суугид удтал хэлэлцсэний эцэст Сүхбаатар дүүргийн XV хорооны 13 га газарт амьдардаг 140 өрх дахин төлөвлөл¬төд орох нь зөв гэсэн шийдвэр гаргалаа. Оршин суугчдын гаргасан энэ шийдвэрийг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргуулах аж. Тус дүүргийн XV, XVII хороо буюу Дамбадаржаагийн гэр хороололд нийт 122 га газарт дахин төлөвлөлт хийгдэх боломжтой ажээ.

Баянзүрх дүүргийн XII хороонд 32 айлын амины орон сууц, 104 айлын орон сууц барихаар төлөвлөгджээ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайгаар ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх дүүргийн XII хорооны иргэдтэй уулзаж,саналыг нь сонслоо. Дахин төлөвлөлтөд тус хорооны 177 хашаа хамрагдаж байгаа бөгөөд мэхний ээлжинд 92 айлын амины орон сууц, 104 айлын нийтийн орон сууц барихаар төлөвлөгджээ.

Амгаланд тохилог амины сууцнаас гадна, газар доор граж барьж, цэвэр усны асуудлыг төвлөрсөн шугамаас холбох боломжтой. Харин цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар төлөвлөгдсөн бол дулааныг одоо байгаа “Алтангадас” ХХК-ны уурын зуухыг өргөтгөн барьснаар шийдвэрлэнэ гэж тооцжээ.

Мөн зөвхөн иргэдийг амины орон сууцтай болгохоос гадна тус хороог Баянзүрх дүүргийн төв болгохоор төлөвлөсөн байна. Эдгээр боломжуудыг хорооны иргэдэд танилцуулж, хэрэв иргэд дахин төлөвлөлтийн энэ ажлыг дэмжвэл иргэдээсээ дахин асууж, саналыг нь тусгана гэдгийг албаныхан онцолсон юм.

Энэ үеэр хорооны иргэд санал, сэтгэгдлээ хэлж, хэд хэдэн асуултанд тодруулга авлаа. Иргэдийн дийлэнх нь томоохон бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, цаг хугацаа алдалгүй ажлаа эхлүүлэхийг хүссэн бол дахин төлөвлөлтөд тусгасан амины орон сууцын дизайныг өөрсдөө гаргах боломж бий эсэх, эхний ээлжинд хамаарагдаж байгаа хороодуудаас өөр газар нутгийг хамруулах, дахин төлөвлөлтийг дэмжлээ гэхэд хөрөнгө санхүүг хаанаас гаргах зэргийг топруулсан. Үүний хариуд албаныхан энэ асуудлууд бүрэн шийдвэрлэгдэх боломжтой, гол нь иргэд дэмжиж өөрсдөө саналаа тусгах хэрэгтэй.

Үүний дараа холбогдох асуудлуудыг шийдвэрлэнэ гэлээ. Ингээд Баянзүрх дүүргийн XII хорооны гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийх эсэхийг дэмжих санал асуулга явагдаж, нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх нь дэмжсэнээр цаашид энэ хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хийхээр боллоо.

Чингэлтэй дүүргийн VII хороо хамгийн түрүүнд амины орон сууцтай орчин үеийн хороолол болно
Чингэлтэй дүүргийн VII хороо нь 241 га газартай, 3100 айл өрхтэй нийслэлийн томоохон хороодын нэг. VII хорооны хувьд эхний ээлжинд 51 айлын хашаа буюу 11 га гайарт дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй нь хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэлийн засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ оролцсон бөгөөд санал өгсөн иргэдийн 92 хувь нь дахин төлөвлөлт хийхийг дэмжсэн байна. Ийнхүү Чингэлтэй дүүргийн VII хорооны 51 айлын эзэмшил газар болох 11 га газарт дахин төлөвлөлт хийх тухай саналыг НИТХ-д өргөн барихаар боллоо. Тус хорооны хувьд дахин төлөвлөлт хийхэд хамгийн тохиромжтой. Үүнд:

-Халаалт шийдэгдэх нөхцөл бүрдсэн /Тус хороонд байх Зэвсэгт хүчний 253-р ангийн халаалтын зуухын хүчин чадлыг нэмэх/

-Цэвэр усны төв шугамтай хамгийн ойрхон

-Бохирын асуудал бүрдсэн / Монголын олон нийтийн радио, телевизийн бохирын шугамд холбох боломжтой/
- Цахилгааны дэд станцтай.

Тухайн хороонд ажилласан ажпын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнийн хэлж байгаагаар VII хороо хамгийн түрүүнд дахин төлөвлөлтөд хамрагдаж иргэд нь тохилог амины орон сууцанд орох боломжтой. Энэ бүх сонголт иргэн танд байна гэдгийг онцлон хэлсэн юм. Иргэд газраа дахин төлөвлөтөд оруулж, амины орон сууцтай орчин үеийн хороолол болгохыг дэмжлээ.

Баянзүрх дүүргийн VIII, XVI хороодын 33 га газарт дахин төлөвлөлт хийнэ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Баянзүрх дүүргийн VIII, XVI хорооны иргэдтэй уулзаж, саналыг нь сонслоо.Дахин төлөвлөлтөд тус хорооны 93 га газар төлөвлөгджээ. Тус хороодод одоогийн байдлаар 625 өрх байгаа бөгөөд дахин төлөвлөлтөөр 762 айл өрх болох урьдчилсан тооцоо гарчээ. Мөн одоо байгаа 2687 хүн төлөвлөлт хийгдснээр 3200 болох аж. Тохилог амины сууцнаас гадна, газар доор граж барьж, цэвэр усны асуудлыг төвлөрсен шугамаас холбох , инжинерийн шугам сүлжээг холбох бүрэн боломжтой юм байна.

П.Дөлгөөн

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих