ТҮК-ийн хувьчлал эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзжээ

0004gfdsssТөрийн өмчид хамаарагддаг байсан Тохижилт үйлчилгээний зарим компани хэдийнэ хувьд гарсан. Харин энэ хувьчлал хууль зөрчсөн төдийгүй улсын өмчийг шамшигдуулсан эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн нийслэлийн удирдлагуудын зөвлөл үзжээ.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Тохижилт үйлчилгээний компанид нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийсэн юм байна. Уг шалгалтын үр дүнгээс ийм дүгнэлт гарчээ. Шалгалтаар ТҮК-иудын үйл ажиллагаа тун хангалтгүйн дээр хувьчлалыг Төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй байсныг тогтоосон гэнэ. Тиймээс энэ шалтгаанаар хувьчлалыг хууль бус хэмээн хүчингүйд тооцох үндэслэл болж буйг онцолсон байна.
Мөн ТҮК-иудыг доод үнээс доогуур худалдсан буюу хувьчлахыг зөвшөөрөөгүй эд хөрөнгө оролцуулан авсан, худалдан авагчид хуульд зааснаас илүү хөнгөлөлт, давуу эрх олгосон байна хэмээн үзээд зохих журмын дагуу шалгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Ч.МААМ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих