Лекц уншихад гаршиж байгаа гавъяат Т.Ариунаа С.Жавхлан нар “Гал үндэстэн” холбоонд нэгдэх үү?
Эмэгтэй хүний нийгэмд хийгээд өрх гэртээ хүлээх үүрэг хариуцлагын талаар голчлон тусгасан “Хатан ухаан” сэдэвт лекцээ одоогоос сар орчмын өмнө буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяраар төрийн ордноо түшмэд голдуу хүмүүст анх хүргэсэн гавъяат бүсгүй сүүлийн үед лектор болох замдaa шулуудаад байгаа гэнэ.
Өмнө нь өөрийн цоглог төрх, стиль имиджээрээ олон хүнийг байлдан дагуулж чаддаг байсан тэрээр өдгөө лектор Бат-Отгоны шавь болон илтгэх урлагаар бусдын сэтгэл зүрхийг байлдан дагуулах болов.
Рок попын нэгэн хатагтай ийнхүү илтгэх урлагаар “өвчлөх” зуур зохиолын дууны ханхүү гэгддэг гавъяат С.Жавхлан мөн их дээд сургуулиудаар өөрийн лекцийг уншиж явна.
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудыг бараг гүйцээгээд байгаа түүний лекцийн сэдвийг та хэдийн мэдэж буй байх. Илтгэх урлагаар хэл, хөл хийн хоёр талаас гарсан хоёр гавъяатын эцсийн цэг нь “Монгол хүн, Монгол ухаан, Монгол ахуй”. Ийнхүү нэг цэгт нийлэх замын хоёр талаас гарсан гавъяатуудыг тун удахгүй нэгдэх гэнэ гэсэн бор шувуу ч нисэж эхлээд байна.
Хэсэг хугацааны дараа хөгжмийн хоёр урсгалыг төлөөлсөн хоёр гавъяат нэгэн индрийн ард зэрэгцэн зогсоод лекц уншиж байвал гайхах хэрэг байхгүй нь бололтой
Монголчуудын амьдрал
URL: