90 саяын луйвар буюу Төрийн банк

45500044474747711111Ерөнхий сайд өчигдөр яам агентлагийн дарга нартай цахим хурал хийх үеэр Төрийн хэмээх тодотголтой банкны Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн өөрсдийгөө сайн ажиллав хэмээн 90 сая төгрөгөөр шагнасан баримт ил болсон. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн зээл авах гэж иргэд оочерлож байв, одоо ч зээл авна гэж мөрөөдөд хашаа байшингаа зарж байрны урьдчилгаанд өгсөн иргэд байр ч үгүй, хашаа ч үгүй, зээл ч үгүй болоод байгаа. Харин төрийн банкныхан “сайн ажилласан” юм байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин твитертээ “Энэ ямар ашигтай албан тушаал вэ” гэж гайхаширчээ.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих