УИХ-ын гөрөөчин ж.Энхбаяр: Бид хотоос явган гарсан, Би ан хийгээгүй ээ, найзыгаа л дагаж явсан, тэр л гахай буудсан.
Батлан хамгаалахын сайд асан, Жадамбаа генералын хүү УИХ-ын гишүүн Энхбаяр 2012 оны аравдугаар сарын
26-29-ний өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид хулгайгаар ан хийсэн тухай шуугиан дэгдмэгц Төв аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж эхэлжээ. Түүнтэй хамт явж байсан Улсын заан Б.Соронзонболд агнасан гахайг нь өргөж байгаад зургаа татуулснаа фейсбүүктээ тавиад удалгүй устгасан ч цагдаагийнхан олж аваад нотлох баримт болгосон төдийгүй гахайнаас өөр ямар ан агнасныг нь тогтоохоор ажиллаж байна.
Ж.Энхбаяр гишүүнтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат хүмүүс хамт явж газарчилж өгсөн бөгөөд эрхэм гишүүн өдөр нь ан хөөж, шөнө нь Мөнгөнморьтын Хорих ангид хонож байжээ. Ингэж зугаацахдаа Ж.Энхбаяр гишүүн Батлан хамгаалах яамны нисдэг тэргийг хөлөглөж явсан байна. Тэрээр сайд байсныхаа хэргийг гаргаж, улсын унааг өөрийн юм шиг ашигласан бололтой. Түүнийг дөрвөн өдрийн турш нисдэг тэргээр ан хийж буйг Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч мэдсэн ч мориноос өөр унаагүй тул алсаас дурандан ажигласан хэмээн мэдүүлэг өгч байснаа гэнэт хэлсэн үгнээсээ буцан “Доороо улаан зураастай онгоц хөвч дээгүүр эргэлдэхийг л харсан. Ан хийсэн, хэн яасан зэргийг мэдээгүй” хэмээн гөржээ.
Мөн тухайн үед Минжийн рашаан дээр байсан хүмүүс Ж.Энхбаяр тэргүүтнүүд 34 удаа буудаж, онгоцоо 4 удаа газардуулсан тухай ярьж байсан ч мөн л булзааруулж эхзпсэн байна. Гишүүн ч өөрөө худал ярьж, хэвлэлээр олон түмний толгойг эргүүлсэн ярилцлага өгч, бид хотоос явган гарсан, би ер нь ан хийж үзээгүй ээ, найзыгаа л дагаж явсан хэрэг, тэр л гахай буудсан юм, өөр ямар ч ан агнаагүй гэснээс өөрцгүй хариулт өгч, гахайг хэн дуртай нь буудаж болдог юм гэж тайлбарлав.
URL: