Малайзийн гурван иргэнийг саатуулжээ
Малайзийн гурван иргэнийг өнгөрсөн баасан гаригт хуурамч виза карт ашигласан хэргээр саатуулжээ.
Тэднийг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид саатуулсан байна.
Малайзийн иргэд “Худалдаа хөгжлийн банк”-ны виза картыг хуурамчаар үйлдэж томоохон дэлгүүрүүдэд худалдаа хийхийг завдсан гэнэ.
Энэ талаар тус банкны хуулийн хэлтсийн дарга “Манайд луйврын гүйлгээ хийж байгаа гэсэн дуудлага ирсэн юм. Дуудлагыг шалгахад Малайзийн гурван иргэн хуурамч гүйлгээ хийхийг завдсан байдаг. Тэд нийт 100 гаруй хуурамч виза карттай байсан юм билээ. Гэхдээ манай компанид хохирол учрааг үй. Хуурамч визад мөнгө олгох боломжгүй. Хяналтын систем сайн ажилладаг учраас хэн ч луйвар хийж чадахгүй” гэв.
Д.Гэрэл
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: