Д.Батхуягийг өнөөдөр шүүнэ
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ. Тус шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа товлогдож байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж байсан юм.
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Т.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, н.Бар-Ирээдүй нарыг мөрдөн байцаалтын явцад хууль бус лицензтэй холбоотой авлигын хэрэг үйлдсэн болохыг тогтоосон гэдэг.
Тухайлбал, Д.Батхуягийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчин газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон болохыг тогтоожээ. Түүгээр ч зогсохгүй “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэгийг нь АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Т.Даваацогтоор дүгнэлт гаргуулсан гэх. Мөн өөрийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайханд шилжүүлсэн байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татагджээ.
Хууль бусаар шилжүүлсэн 52.61 дугаартай хайгуулын лиценз нь нийтдээ 72 мянган их газарт хамаарсан 42 сая тонн нүүрсний нөөцтэй байсан гэнэ.
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: