Машиныхаа татвараас буцааж авъя, үүл дарга аа

mashin1-300x233Ардчилсан нийгмийн  үнэт зүйлсийн нэг нь яах аргагүй хувийн өмч­тэй  болох, түүнийгээ дураараа  хэрэглэж, захиран зар­цуу­лах билээ. Монгол Улс Ази тивдээ үлгэр жишээ ард­чилсан орон болсон гэд­гээр бид битүүхэндээ ба­хар­­хаж явдаг. “Хэдий­гээр ардчилал гэдэг хам­гийн сайн нийгмийн бай­гуулалт гэж хэлж чадахгүй боловч хүн төрөлхтөн одоо­гоор үүнээс сайныг нь олоогүй байна” хэмээн нэртэй  улстөрчид  хэлсэн нь бий. Гэтэл Ард­чилсан намын­хан Зас­гийн эр­хийг авч, ардчил­лын баатар хотын дарга­тай болсноос хойш  болох­гүй, бүтэхгүй, хориг­лоно, хорино, ну­раана, буулга­на, албадан чөлөөл­нө гэх мэт үгс өнөөх  ард­чил­сан, хүмүүнлэг  нийг­мийн маань үндсэн зохи­цуулалт болж ху­вирлаа.

Иргэд ху­вийн өмч бол­сон авто­машинаа ду­раараа унаж чадахаа байж долоо хо­ногийн нэг  биш  хоёр өдөр гараашдаа түг­жих хэрэг­тэй болсон нь хүний эрхээ бүдүүлгээр зөр­чүүлсэн хэрэг  болж  хуви­рах  нь  тэр.

Манай улс буурай  хөг­жилтэй, хөгжиж буй  орон. Дэд бүтэц  муутай­гаас, хөдөөд ажлын  байр­гүй­гээс болж Улаанбаа­тартаа чихцэлдэн, шахал­дан амьдарч байна. Энэ нөхцөл байдал замын түгжрэл үүсгэж иргэдийн  эрүүл  мэнд,  эдийн  засагт асар их хохирол учруулж байгааг иргэд хэн нэгэн  албан тушаалтнаар хэлүү­лэлт­гүй ойлгож байгаа юм. Ардчиллын анхдагч  Э.Бат-Үүл хотын мээр  бо­лоод л  ажлын  өдрүүдээр замын  хөдөлгөөнд автома­шинуудыг дугаарын хяз­гаар­лалттай оролцуулах захирамж гаргасан.  Иргэд ч мээрийн санааг ойл­гож, монгол хүний уужуу ухаа­наар хандсан. Хэн ч  эрхээ зөрчүүллээ гэж хаш­хирал­гүй, харин ч нэг нэгэндээ хүндэтгэлтэй  хандаж нэг өдөр машинаа  зогсоолд нь тавьсан билээ.

Харин Үүл баатрын дахин гаргахаар зэхсэн, гар­гасан захирамжууд ир­гэ­­дийн дургүйцлийг ихэд хүргэв. Ард түмнээ өм­чөөр нь ялгаварлаж, амралтын өдөр ажлаа амжуулж, хо­тоос зай­дуухан гарч хэсэг­хэн зуур цэвэр агаар амьс­галах эр­хийг нь хасав.

Долоо  хоногт  ганцхан өдрийн  амралттай  иргэдэд   бямба, ням гаригийн ду­гаарын хязгаарлалт  хяс­лан болов. Уг  нь  бол  Үүл  баатар “ Амралтын  өдөр  бид  ямар  нэгэн  хязгаар­лалт  хийх­гүй,  зайлшгүй ажилд явах  шаардлагагүй учир зам дээр  түгжирнэ үү,  машинаа  тавиад  гэр­тээ амарна уу хүний эрх”  хэмээн ярьж  байсан. Гэ­тэл энэ үгнээсээ  буцсан нь  харамсалтай юм.

Одоо тэгэхээр яах  вэ. Иргэд  хувийн өмчөө  ду­раа­раа  унаж чадахгүй байгаагийнхаа буруутныг  хаанаас  хайх хэрэгтэй бол.  Дээр  дурдсанчлан  долоо хоногийн  нэг  өдөр  нь  машинаа  тавихдаа  хотынхон  мээртээ юу  ч хэлээгүй.  Харин  хоёр  өдөр  гараашдаа  цоожлох  болсныхоо  дараа хэлэх  зүйл  байна.  Нэгэнт  бид  хувийн  өмчөө төрөөр хам­гаалуулж, түүнийгээ  ду­раараа  хэрэглэх  Үндсэн хуультай  оронд  амьдарч  байгаа учраас энэ  эрх чөлөөгөө  хасуулсны төлөө нөхөн төлбөр  авах эрхтэй  гэж бодож  байна.  Өөрөөр хэлбэл,  автомашины  онц­­гой  албан татвар болон  жил бүр  өгдөг  албан тат­вараасаа  хөнгөлөлт  эдэл­мээр  байна.  Дэлхийн бусад  хотуудад манайтай яг ижил  хязгаарлалт  үйл­чилдэг гэдгийг хотын дарга маань  байнга ярь­даг, тэгвэл тэнд иргэдийн­хээ  эрхийг хягаарлас­ныхаа  төлөө  татварын хөнгөлөлт  үзүүлдэг  боло­хыг  та  дуулсан  уу. Дуул­сан ч  дуулаагүй юм  шиг явна  уу.

Зүй ёсоор бол  ма­най хотын захиргааныхан ийм хязгаарлалт анх хийхдээ л  татварын хөнгөлөлтийн  зохицуулалтаа хамт ший­дэх  ёстой байж.  Ардчил­лын нэрийн хуудас болдог  Үүл  баатар  та  хүний  эрх гэгч  зүйлийг  хэнбугай­гаас ч  илүү мэдэрдэг гэж  хотын оршин суугчид  тань  ойлгодог  шүү дээ. Өнгөр­сөн  оны эхний өдрөөс  бараг нэг  дахин илүү онцгой албан татвар төлж  автома­шин импортлон  унаж бай­на.  Бид төлж байгаа  онцгой  татва­рынхаа  хэм­жээг  танд  дахин  хүснэг­тээр  нь  сануулъя.

 

Дээрээс нь  бас жил  бүр  төлдөг  албан журмын  татвар, агаар  бохирдуул­сан төлбөр гэж  бий. Сууд­лын автомашинаар   жи­шээ­лэхэд  2001 см куб  хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай  машинд  24, 2001-3001 бол 27, 3001-ээс дээш  бол  33 төгрөгийн  татвар  төлдөг. Манайд  нийтлэг  байдаг 1500 см куб  хөдөлгүүрийн  баг­таамжтай  автомашины  эзэн  жил  бүр  дээрх  тооцоогоор / 1500-г 24-өөр үржүүлнэ/ 36000 төгрө­гийн татвар  төлдөг  юм  шүү. Нэгж үнээр бодоход  бага мэт  санагдаж  болох ч  нийслэлд замын хөдөл­гөөнд  оролцож  буй  300 мянга орчим  тээврийн хэ­рэг­сэлдээ  үржүүлэхэд  их тоо.

Иймээс ардчиллын  анх­дагч, хүний  эрхийг хэнээс ч илүү мэдэх, Мон­гол  Улсын баатар, хотын дарга  Э.Бат-Үүл та  иргэ­дийн­хээ эрхийг хязгаар­лас­ныхаа  төлөө  татварын хөнгөлөлт үзүүлэх  хууль, журмыг яаралтай бат­луулж  өгнө үү.  Иргэн  хүн  автомашин  авч  унахдаа  ажил  төрлөө амжуулах  гэж, хэн нэгний  хязгаар­лалтгүйгээр хувийн маши­наа дураараа хөлөглөх  гэж  бүх  шатны  татвараа  төл­сөн. Ардчилсан Монгол Улсын нийслэлд  амьдарч  байгаа  учраас  бид  эрхээ  хязгаарлуулсныхаа  төлөө нөхөн төлбөр  авах, татварын  хөнгөлөлт  эдлэх  эрхтэй. Эцэст  нь хэлэхэд  Улаанбаатарын  иргэн бид сард  дөрвөн удаа  машинаа  зогсоолд  нь үлдээхдээ  юу ч хэлээгүй.  Харин амрал­тын  өдрийн хязгаарлалт  арай хатуудсан учраас  хүний  эрхээ  эдэлж, татва­раа хөнгөлүүлмээр  байна.  Иргэн хүн, ард  түмэн  байгаа  учраас л  Улаан­баатар  оршиж, хотын мээр гэж  байдаг юм  шүү, Үүл Баатар  аа.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих