О.Магнай: Бид “Петровис”-ын үйлдэлд хариу арга хэмжээ авсан

474545роШӨХТГ-ындаргаО.Магнайтайцагүеийнасуудлаарярилцлаа. 

-СӨХ-ныдээдзөв­лөлийгтатанбуулгахасууд­лааршүүхэдханда­хаарболжээ. Яагаадиймшийдвэргаргахболов?

-Энэ байгууллага анх­наасаа л хууль бусаар байгуулагд­сан. СӨХ-дыг хүчээр эл­сүү­лэх, татвар авах зэр­гээр хууль зөрчдөг. Хуучин дарга Д.Жигжид гэдэг хүн дээд зөвлөлийн гишүүн болохгүй бол дулаанаар хангахгүй гэж сүрдүүлдэг байсан байна. Энэ байгууллага ердөө хэдхэн хүнийг тэжээдэг “саалийн үнээ” байж. Тий­мээс татан буулгахад ямар ч асуудал байхгүй. СӨХ гэдэг нь тухайн байрны эсвэл хорооллын иргэдийг төлөөлж байгаа бүтэц. Тиймээс дээр нь дарга байх ямар ч шаардлагагүй.

-Сүүлийнүедтаныгчимээгүйболчихлоогэсэншүүмжлэлгараадбайна. Шатахууныкомпаниудтанайбайгууллагыгшүүхэдөгсөнньиймяриагарахадхүргэвүү?

-Шүүхэд өгсөн үйлдэл бол цаг хожих гэсэн л арга. Үнэхээр зохиомол хомс­дол байсан уу гэвэл бай­сан. Тиймээс энэ мөнгийг тө­лүүлнэ. Энэ бол миний зарчмын байр суурь. “Петровис” компанийн энэ үйлдэлд бид хариу арга хэмжээ авсан. Монгол­банкнаас “Пет­ровис”-д олгох байсан 50 орчим тэрбум төгрөгийн зээлийг бид зогсоосон, өгүүлээгүй. Төрийн бай­гууллагыг шүүхэд өгсөн компани төрийн байгуул­лагаас хөнгөлттэй зээл авна гэдэг асуудал байж болохгүй. Бид шүүхэд тайлбараа өгсөн. Шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа.

-17 тэрбумынасуудалюуболжбайгаавэ?

-Өмнө нь манай байсан жишиг бол аливаа асуудлыг шүүхэд өгөөд замхруулах. Тэд өн­гөр­сөн үетэйгээ андуураад байна. Би энэ асуудлыг зүгээр орхихгүй. Ажлын хэсэг гаргачихсан байгаа. 17 тэрбум төгрөгийг энэ онд улсын төсөвт заавал оруулна.

-Шатахууныүнэдахин 50 төгрөгөөрнэмэгдэхэдтанайзүгээсбайрсууриаилэрхийлэхгүйбайсан?

-Хуулиараа бол энэ асуудал Газрын тосны газрын эрхлэх асуудал байхгүй юу. Манай хү­лээ­сэн үүрэг гэвэл зохиомол хомсдол үүсгэж байна уу, хуйвалдаж үнээ нэмж байна уу гэдэгт хяналт тавих ёстой. Зарим компа­нийн хувьд одоогийн үнэ нь яах аргагүй алдагдалтай байгаа. Сүүлд дахин 50 төгрөгөөр нэмсэн мөн зээ­лийн хөтөлбөрт хамрагд­сан компаниуд уг нь бидэнтэй зөвшилцөх л ёстой байсан юм. Нефтийн бүтээгдэхүүнд гашуун боловч үнэн зүйл нь гадаад хүчин зүйлээс хэтэрхий их хамааралтай байна.

-”Жем”-ийнасуудалдарайлхатуухандчихавуу?

-Би архинд хатуу хан­дана гэдгээ энэ ажлыг авангуутаа л хэлж байсан. “Жем” өнгөрсөн оны арав­дугаар сард хууль зөрчсөн. Тэр үед би эхний удаа гээд өнгөрөөсөн. Намайг ажлаа авснаас хойш эхний удаа байхгүй юу. Тэрнээс биш энэ компани арваад удаа хууль зөрчсөн. Ингэж болохгүй биз дээ. Бидний байгуулж байгаа нийгэмд хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх ёстой гэж гадаа жагсаж байхдаа хүртэл хэлдэг байсан. Өнөөдөр ядарсан хүүхэд таван төгрөг хулгайлаад цагдаад баригдаж байна. Гэтэл мөн­гөтэй том архины үйлд­вэр гэхээрээ хууль зөрччихөөд зүгээр өнгөрч болохгүй. 10 сая төгрөгөөр торгодог хуучны арга ба­рилаараа явбал хэзээ ч сайжрахгүй. Би тусгай зөвшөөрөлтэй нь ярина гэдгээ хэлж байсан. Хэл­сэндээ л хүрч байгаа. Ха­рин нэг зүйлийг онцолж хэлэхэд хууль бүгдэд адил тэгш үйлчилнэ.

-Үйлдвэрийгньлацдсныдараакомпанийнзүгээсхэрхэнхандажбайна?

-Таньж мэддэг олон шугамаар холбогдож байна. Хамгийн гол нь энэ улсад зөв жишиг тог­тоо­чих юмсан гэж хүсч байна. Зүгээр байхад нь хаагаагүй шүү дээ. Хууль зөрчсөн учраас авсан арга хэмжээ. Үүнийг сайн ойлгоорой.

-Үүрэнхолбооныоператоркомпаниуддараатөлбөртхэрэглэгчдийнбарьцаатөлбөрийгбуцаажөгчбайна. Гэхдээ 6-10 жилгэсэнхатуушаард­лагыгтогтоожбайгааньзаримхэрэглэгчдэдтаалаг­д­ахгүйбайна?

-Яг үнэн. Манайд бүртгэл, даатгалын систем сайн хөгжөөгүй учраас бүх хэрэглэгчдэд барьцаа төлбөрийг нь буцаагаад өгчихөж болохгүй байгаа юм. Тухайн компанийн эрх ашиг энд яригдана. Хэрэв манайд эдгээр систем сайтар хөгжсөн байсан бол барьцаа төлбөр байх шаардлагагүй.

-Онгарснаасхойштанаасхүлээжбайгааголзүйлболоронсууцныүнийнасуудал. Хэзээбаяртаймэдээдуулгахгэжбайна?

-Өнгөрсөн Засгийн үед орон сууцны эрэлтийг л дэмжиж байсан. Энэ нь үнийг өсгөсөн. Харин одоо нийлүүлэлтийг нь дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж бай­на. Хөнгөлөлттэй зээлээ барилга барих гэж байгаа нөхдүүдэд өгөх гэж байна. Харин үнэ нь хэд байх вэ гэдэгт ОССК , манайх хамтарсан ажлын хэсгийн судалгаа бараг дууссан. Удахгүй дүнгээ нэгтгээд Ерөнхий сайдад мэдүүлнэ. Баяртай мэдээ дуулгахын төлөө ажиллаж байна. Гэхдээ төрийн ажил гэдэг гэрийн ажлаас өөр шүү дээ. Хам­гийн хурднаараа яваад л энэ.

Б.СОЛОНГО

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих