Өршөөл даадаггүй хоригдлууд даварсаар

55e8b2e04f00d559bigТөр засаг хайр энэрлээ үзүүлж өршөөлийн хууль батлаж, өршөөсөөр байтал хүн биш чоно болсон этгээдүүд гэмт хэрэг дахин үйлдэх нь ихэсчээ. Үүний нэг жишээ бол  одоогоос дөрвөн жилийн өмнө таван настай охины амийг бүрэлгэж, эгчийг нь эрэмдэг зэрэмдэг болгосон ноцтой хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарсан билээ. Энэ хэргийг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож, анхан шатны шүүхээс П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт 15 жилийн ял оноогоод байсан юм. Гэвч тэд 2009 онд УИХ-аас батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу суллагдсан. П.Сумьяажав нь суллагдсаныхаа дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ломбардуудыг зургаан хүний хамт дээрэмдэж, 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ.
Хэрэгт холбогдсон хоёр этгээд хил даван зугтсан аж. Баянгол дүүргийн шүүхээс уржигдар П.Сумъяажав, О.Ариунболд, Э.Идэрмандах, С.Энхтулга нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн байна. Шүүхээс П.Сумъяажавд 15 жил, О.Ариунболдод 7 жил, Э.Идэрмандахад 12 жил хорих ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин С.Энхтулгад таван жил нэг сарын хорих ял оноосон байна.

 UNEN

URL:

Сэтгэгдэл бичих