Алт тушаах нь огцом нэмэгдлээ
Монголбанк өнгөрсөн онд гурван тонн гаруй алт худалдан авчээ. Өнгөрсөн оны долоодугаар сараас хойш алт тушаалт огцом нэмэгдэж ирсэн байна. Тухайлбал энэ сард гэхэд 547 кг алт авсан аж. Төв банк өнгөрсөн оны 12-р сард 2011 оны мөн үеэс 300-н кг-аар илүү гарсан байна.
Алт тушаалт нэмэгдэж байгаа нь хэд хэдэн шалтгаантай бололтой. Үүний нэг нь дэлхийн зах зээлд үнэ нь өндөр багаа, гэнэтийн ашгийн 68-н хувь буюу үнийн өсөлтийн албан татвар авахгүй болсонтой холбоотой аж. Тиймээс энэ онд ч төв банкинд алт тушаалт өндөр байх гэнэ.
URL: