Б.Лхагвасүрэн сүүдрээ идэж амьдардаг монголчуудад гутаж явна

58638_500x500Сүүлийн үед ”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байгаа. Энэ нь нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Болор цом” яруу найргийн наадмын гурван удаагийн эзэн, яруу найрагч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн хөтөлдөгтэй холбоотой гэж болно.

Тэрбээр нэвтрүүлгээрээ эрхмийн дээд эрхэм хүмүүсийн амьд ахуйд нь, архивын зураг хөрөг, хадгалагдаж байгаа дурсгалт зүйлтэй мөнхөлж үлдээхийг зоридог байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр нэвтрүүлгийн талаар элдвийг ярьж шүүмжлэгчид цөөнгүй. Харин үүнд эрхэм найрагч маань 30 гаруй нэвтрүүлэг хийчихсэн тул ямар ч яриа, хөгийн зүйл сонссон би заавал энэ нэвтрүүлгээ хийж дуусгана. Хуцах нь хуцаж, гаслах нь гасалж, улих нь улиж байг гэсэн сурагтай. Мөн сүүдэргүй чулуу гэж хорвоод байдаггүй шиг оролцогчдын сүүдрийг нь олж хараад муулаад байдаг. Монголчууд гэрэл гэгээгээ идэж ирсэн бол өнөөдөр сүүдрээ идэж амьдардаг болсонд гутаж явна гэсэн байна.

http://amur77.miniih.com/index.php/home/post/1313


URL:

Сэтгэгдэл бичих