7х8 хэмжээтэй байшин барих ажлын хєлс зургаан сая тєгрєг
Амины орон сууцаа засварлах, байшин барих хvмvvс цєєнгvй байгаа. Барилгынхан ч ажилдаа орчихож. Шавар зуурч, тоосго єрєх гээд барилгын ажлыг хурдан гvйцэтгэж єгнє гэх “зар”-тай хvмvvстэй “100 айл”-д тааралдах нь элбэг болжээ. Урин цагаа дагаад ч тэр vv барилгын ажил ид ундарч байна.
Єєдлєх айл vvднээсээ
Байшингийн модон хаалга 34 мянган тєгрєгийн vнэтэй байна. Хамгийн хямд нь юм билээ. 50-84 мянган тєгрєгийн хооронд хvрээтэй, шилтэй, тольтой, бариултай гээд єнгє будаг, vзэмж чанартай хаалганы сонголт хийж болох юм. Бvргэд хаалгыг 85 мянгаас 160 мянган тєгрєгийн хооронд зарж байлаа. Модон хаалганы тухайд хийсэн модноосоо хамаарч vнэ нь єєр байна. Нарс, хар мод, шахмал гээд єєр єєр vнэтэй. Хаалганы бариул гэхэд 3000-10 мянган тєгрєг байв.
Цемент 7000 тєгрєгийн vнэтэй
Нэг уут цемент долоон мянган тєгрєгийн vнэтэй. Харин бєєний vнээр буюу нэг тонноос доошгvй хэмжээгээр авсан тохиолдолд 6500 тєгрєгєєр авч болох нь. Шилэн хєвєн гэхэд л 24 метр нь 25 мянган тєгрєгийн vнэтэй байна. Харин чулуугаараа байгаа шохой кг нь 400 тєгрєг байна билээ. Усанд найруулаад л тvрхэхэд бэлэн болох шохой 450 тєгрєг байв.
Байшин барихад дєрвєн сая тєгрєг
Барилгын бригадынхан ажилдаа орчихож. 10х15 нь хэмжээтэй байшинг палкаар бариулахад найман сая тєгрєгєєр ажиллах нь. Харин 5х10 хэмжээтэй байшинг дєрвєн сая таван зуун мянгаар барина гэж байв. Газрын хэвгий, материалаас хамаарч байшин барих хугацааг нь тодорхойлно гэв. 4х8 хэмжээтэй тоосгон байшин барихад хэмжээнээсээ хамаарч сар хvрэхгvй хугацаа орно гэж байлаа. 7х8 хэмжээтэй байшинг бариулж, тvлхvvр солилцох хvртэлх ажлын зардал зургаан сая тєгрєг болох гэнэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
5×5 haritsaatai baishin hedeer barih we
5×5 haritsaatai dvnzen baishin hedeer barih we torh belen busad materal gadna dotor zasal bvh ym ni orood hedeer barih we
9*7 haritsaatai huusun bolokon baishin hedeer barih ve oron hutagt barih gesiin