Камерон “Европын холбооноос гарах асуудлаар санал хураах”-ыг тайлбарлажээ
Их Британийн Ерөнхий сайд Давид Камерон 24-ний өдөр Давосын форум дээр лекц уншихдаа, тэрээр саяхан “Их Британи Европын холбооноос гарах асуудлаар олон нийтийн санал хураана” гэж илэрхийлснээ тайлбарлаж, энэ нь Их Британи “Европын холбоог орхино” гэдгийг харуулж байгаа биш, харин “улам их өрсөлдөх чадвартай, нээлттэй, уян хатан Европ тивийг хэрхэн бүтээн байгуулах, түүнчлэн тус холбоонд Их Британийн байр суурийг хэрхэн баталгаажуулах явдал мөн” гэжээ.
Камерон хэлэхдээ, Европын холбоо хоцрох шатанд байгаа бөгөөд өөрчлөлт хийх шаардлагатай байна. “Дотогш биш харин гадагш харах ёстой”. Гэрээ хэлэлцээний дүнд Их Британийн хүлээж авахуйц “Европын шинэ төсөл” тохиролцож, иргэдийн дунд хүлээн зөвшөөрөгдөх явдлыг хайн сүвэгчлэхийг хүсч байна, “Европ тивийн хувьд мөн ингэж хийх шаардлагатай” гэжээ.
Камерон 23-ны өдөр Лондонд хэлэхдээ, түүний харьяалагддаг Их Британийн Консерватив нам хэрэв 2015 оны сонгуульд ялбал, Их Британи Европын холбоонд цаашид үлдэх эсэх асуудлыг нийт иргэдийн саналаар батлах юм, тухайн үед нийт иргэд Их Британийн үлдэх эсэх асуудлыг шийдэх болно. Гэтэл Европын холбооны шинэ хэлэлцээрийн үр дүнд тэрээр сэтгэл ханамжтай байвал, “бүх хүчин чадлаа дайчилж” Их Британийг Европын холбоонд байлгана гэж илэрхийлжээ.
\Уртнасан.\ china radio
URL: