“Японы батлан хамгаалах төлөвлөгөөний хөтөлбөр”-т засвар оруулахаар шийдэв
Японы засгийн газар 25-ны үдээс өмнө сайд нарын хурлыг хуралдуулж, өнөөгийн хэрэгжүүлж буй “Батлан хамгаалах төлөвлөгөөний хөтөлбөр” ба “дунд хугацааны батлан хамгаалах хүчний бэлтгэл төлөвлөгөө”-нд засвар оруулахаар албан ёсоор шийджээ.
Уг хурлаар нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хамгаалах, өөрийгөө хамгаалах ангийн онц байдлыг зохицуулах хүчин чадавхыг дээшлүүлэхийн тулд, батлан хамгаалах хүчний бэлтгэл цэгцлэлтийн түр төлөвлөгөөг гаргажээ.
Японы батлан хамгаалах яам судалгааны тусгай комиссыг байгуулж, “Батлан хамгаалах төлөвлөгөөний хөтөлбөр” ба “дунд хугацааны батлан хамгаалах хүчний бэлтгэл цэгцлэлт”-ийн төлөвлөгөөнд засвар оруулах ажлыг гардан хийнэ. Энэ оны 6-р сард дунд хугацааны тайланг гаргах бөгөөд энэ онд багтаан шинэ төлөвлөгөө хөтөлбөрийг гаргахаар төлөвлөж байна.
Абе Шинзогийн засгийн газар Японы эргэн тойрны аюулгүйн орчинд өөрчлөлт гарч, өөрийгөө хамгаалах ангийн хүний тоо, тоноглол, төсвийг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа болохоор эдгээр агуулга нь “Батлан хамгаалах төлөвлөгөөний хөтөлбөр”-т тусгагдах болно.
\Урьхан\ China radio
URL: