Н.Алтанхуяг: Нам гэдэг бол луйварчдын хоргоддог газар биш шүү
Яам, тамгын газар агентлагын удирдлагууд сар бүхний сүүлээр хийдэг “Хариуцлага, хяналт , хэрэгжилт” цахим хурлыг дөрөв дэх удаагаа хийлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хурлаа сайн мэдээгээр эхэлье гээд хэд хэдэн зүйлийг дурьдлаа. Тэрбээр “Улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч хүмүүстэй уулзаад тэдний арвин баялаг туршлагыг Монголчуудад хүргэх зорилго тавин ажиллаж байна. Эхний ээлжинд эдгээр хүмүүсийн ажлын туршлагыг эмхтгэл болгон гаргахаар боллоо. Мөн өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчидтэйгээ уулзалт хийлээ. Манай яам агентлагынхан хэвлэлийнхэнтэй уулзалт хийж буй ажлаа тайлагнах шаардлага байгаа юм байна гэж ойлгогдлоо.
Энэ ажлыг ирэх долоо хоногоос эхэлье. Манай яам тамгын газар бодитой ажил хийе гээд зүтгэж байгаа. Гэтэл олон нийт, ХМ-үүд рүүгээ хандаж хийж байгаа ажлынхаа болж байгааг нь болж байна гээд болохгүй байгааг нь ч болохгүй байгаагаар нь хэлж байхгүй бол худал хуурмаг гүтгэлэгийн шинжтэй янз бүрийн мэдээллүүд давамгайлаад буруу зөрүү ойлголт олон нийтэд очиж байгаа юм байна. Жишээ нь МАН-ын бүлгийнхэн мэдээлэл хийхдээ “Төрийн албан хаагчид маш их нэмэгдээд дээр нь цалингынх нь сан 210 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна” гэсэн худлаа мэдээлэл хийсэн байна. Өнөөдөр 210 тэрбум төгрөгөөр цалингын сан нэмэгдсэн яагаад гэвэл 2012 онд хүмүүсийн цалинг 50 хувиар нэмсэн тэр нэмэгдэл нь 2013 оныхоо төсөв дээр суух ёстой. Мөн бондын хүү өдрөөс өдөрт өсч байна гэсэн байна. Тийм зүйл огт байхгүй. Монголбанкны өөрийнх нь валютын нөөц 2,7 тэрбум ам.доллар, дээрээс нь саяын бондоос босгосгон 1,5 тэрбум нийлээд 4,2 тэрбус ам.доллар хүүг алдагдалгүй болгох менежментийг Монголбанк хийж байгаа. Мөн бондыг хөрөнгийг хэрэгтэй хэрэггүй зүйл зарцуулж байна гэсэн зүйлүүд байна. Тэгэхээр “Бондын зөвлөл” гэж байгуулагдсан. Энэ зөвлөл бол эхний ээлжинд зарим төслүүдийг олон нийтийн хэлэлцүүлэг гаргая гэж ярьж байгаа. 40-50 төсөл байгаа үүн дотроос 2013 онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбох төслийг хэрэгжүүлэх, мөн манай цахилгааны асуудлыг ярьж байгаа. Тиймээс хоёр дахь тавантолгойд барих цахилгаан станцын хөрөнгийг бондоос гаргана гэдгийг хэрэгжүүлэх зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс энэ талаар иргэдэд танилцуулна. Мөн төмөр замтай холбоотой төсөл , мөн мал аж ахуйн маш олон төрлийн арьс шир, сүү, мах гээд бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох санал гарч байгаа. Үүнийг шат шатанд хэлэлцэн шийднэ.
Үүний дараа тэдэнд анхаарах засах юмнууд байна. Хэвлэл мэдээллэээр төрийн албан хаагчдыг халж байгаа гэсэн яриа газар авсан байна. Манай яам тамгын газрын дарга нар та бүхэн л эдгээр хүмүүсийг халах, ажилд авах асуудлыг шийдэж байгаа. Хэн нэгэн хүн эндээс ажлаас хал гэсэн юм яриагүй. Үнэхээр ажилдаа цагтаа ирэхгүй байгаа хурдтай ажиллаж байгаа хүнийг ажлаас халсан гэсэн байна лээ. Тэгэхээр зүгээр байгаа хүмүүсийг ажлаас халж болохгүй. Мөн зүгээргүй байгаа хүмүүсийг ажлаас нь халах хэрэгтэй. Бид хоёр хоногийн өмнө Төрийн банкны удирдлагыг өөрчиллөө. Төрийн банкин дээр өмнөх Засгийн газрын үед шийдсэн жилийн 0,6 хувийн хүүгийн зээл яриад өчнөөн олон хүн очерлоод өчнөөн ярьсан. Гэтэл Төрийн банкныхан бид ашигтай ажилласан гээд хүн бүхэн 90 сая төгрөг хувааж авсан байна. Шинээр ажилд орсон бүх хүмүүс та нар ийм үйлдэл гаргах юм бол явцгаана шүү. Нам гэдэг бол луйварчдын хоргоддог газар биш шүү. Үүнийг бүх намынханд хандаж хэлье. Эрдэнэс Таван толгойн удирдлагыг сольсон. Хэрэглэгдэхгүй дугуй авсан г Монголд Улсдаа хамгийн ашиггүй хэрэггүй нөхцлөөр гэрээ хийдэг. Сүүлийн үед МИАТ-ынхан яаж байна. Энэ бүгдийг болих хэрэгтэй” гэлээ.
URL: