ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ УДИРДЛАГУУДЫН ТАНИЛЦУУЛАГА
ХУУЛЬ ЗҮЙН САЙД
Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН
· 1971 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн.
· Хуульч мэргэжилтэй
Боловсрол:
· 1979-1989 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль
· 1994-1998 онд Монгол Улсын Их сургууль, Хууль Зүйн Сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал:
· 1998 оноос МУИС-Хууль зүйн сургуульд багш
· 2004-2008 онд Нээлттэй академи ТББ-ын тэргүүн
· 2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
· 2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
· 2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
· 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
· 2012 оны 6-р сараас Монгол Улсын Их Хурлын гишүүн
· 2012 оны 8-р сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд
Гадаад хэл:
· Орос, Англи
Цахим шуудан:
Харилцах утас:
Туслах: 261708
ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД
Эрдэнэбилэгийн ЭРДЭНЭЖАМЪЯН
· 1979 оны 01 дүгээр сарын 21-нд төрсөн.
· Хуульч мэргэжилтэй
Боловсрол:
· 1997-2002 онд “Шихихутуг” Хууль зүйн дээд сургууль,
· 2005-2007 онд Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагын магистр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
· 2004-2009 онд Монголын өмгөөлөгчидийн холбоонд Өмгөөлөгчөөр,
· 2004 оны 01 сараас – 2007 оны 12 сар “Монголын Скаутын Холбоо” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар,
· 2007 оны 06 сараас – 2010 оны 08 сар “Эрдэнэс МГЛ” ХХК-ны Хуулийн хэлтсийн даргаар,
· 2010 оны 08 сараас – 2011 оны 09 сар “МНТК” ХХК-ны Гүйцэтгэх захирлаар,
· 2011 оны 11 дүгээр сараас– “Шударга ёс” хуульчдын эвслийн тэргүүнээр,
· 2012 оны 01 дүгээр сараас - МАХН-ын бага хурлын гишүүн, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан.
· 2012 оны 9-р сараас Монгол Улсын Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байна.
Гадаад хэл:
· Орос, Англи
Цахим шуудан:
Харилцах утас:
Туслах: 264873
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Жигмиддашийн БАЯРЦЭЦЭГ
· Хуульч мэргэжилтэй
Боловсрол:
· 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн Сургууль
· 2008 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуульд хуулийн магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
· 1997-1998 онд УИХ-ын Тамгын Газарт,
· 1998-2000 онд ЛЭОС ТББ, 2000 онд Нью Иорк хотноо НҮБ-д дадлагажигч,
· 2000-2001 онд АНУ-ын Нью Иорк хотноо Колумбын хуулийн сургуульд судлаач,
· 2001-2007 онд Нээлттэй нийгэм хүрээлэнд Хууль, засаглалын хөтөлбөрийн менежер,
· 2008 онд АНУ-ын Вашингтон хотноо Хэрэглэгчдийн холбоонд бодлогын судлаач хийхдээ АНУ-ын Конгресстэй холбоотой ажилласан.
· 2009-2010 онд Америкийн Баарын холбооны (American Bar Association) Монгол дахь төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн. Мөн олон улсын байгууллагуудад зөвлөх үйлчилгээ гүйцэтгэж байсан.
· 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн асуудал хариуцсан шадар туслах, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан.
· 2012 оны 9-р сараас Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.
Цахим шуудан:
Харилцах утас:
Туслах: 264873
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
That kind of thiinkng shows you’re an expert