Гадаад худалдааны нийт эргэлт, 2012 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2012 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар 10701.9 сая ам.долл, үүнээс экспорт 4206.1 сая ам.долл, импорт 6495.8 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 472.0 сая ам.долл буюу 4.6 хувиар өсч, үүний дотор экспорт 56.5 сая ам.долл буюу 1.3 хувиар буурч, импорт 528.6 сая ам.долл буюу 8.9 хувиар өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2012 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар 2289.7 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 584.9 сая ам.долл буюу 34.3 хувиар өссөн байна. Нийт экспортод нүүрс 43.9 хувь, зэсийн баяжмал 19.4 хувь, төмрийн хүдэр 12.0 хувь, боловсруулаагүй газрын тос 7.6 хувь, бохир ноолуур 3.4 хувь, цайрын хүдэр, баяжмал 2.9 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.3 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 2.4 хувь, самнасан ноолуур 1.1 хувь, үлдсэн 5.0 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Автобензиний импорт өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 60.7 мян.т, үнийн дүн нь 119.3 сая ам.долл, цагаан будааны биет хэмжээ 19.4 мян.т, үнийн дүн 11.6 сая ам.долл, суудлын автомашины импортын үнийн дүн 13.5 сая ам.доллараар өсч, харин автомашин 6424 ширхэг, гурилын импортын биет хэмжээ 12.4 мян.т, үнийн дүн 6.7 сая ам.долл, ачааны машины биет хэмжээ 1449 ширхэг, үнийн дүн 165.5 сая ам.доллараар буурчээ…
www.fact.mn
URL: