Байгаль орчин ногоон хөгжлийн яам, МХЕГ-т холбогдох дүнгэлтийг гаргуулахаар хүргүүлжээ

56JKGFGДорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал тодорхой шалтгаангүйгээр хорогдсон талаарх мэдээлллийн мөрөөр ЦЭГ-аас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар цацрагийн тунгийн чадлын хэмжилт, усанд радоны хуримтлалын хэмжилтийг хийж тухайн орчмын хөрс, уснаас дээж авч Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори, Геологийн төв лаборатори болон Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторид шинжилгээнд хамруулсан байна.

Цацрагийн хэмжилт, Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн энэ сарын 14-ний өдрийн 03/14/03 тоот дүгнэлт гаргаж Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны иргэний зөвлөлд тус тус хүргүүлжээ.

ЦЭГ-ын улсын байцаагч цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүн 0.06-0.09 мкЗв/цаг хэмжээтэй байгаа нь байгалийн цацрагийн фон түвшний зөвшөөрөгдөх хэмжээ /0.2 мкЗв/цаг/-нээс бага байна. Усан дахь радоны хуримтлалын хэмжээ нь 1.11 Бк/л хэмжээтэй байгаа нь “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS:900:2005 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (100 Бк/л)-нээс бага байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Нэг үгээр хэлбэл 12 тугал цацрагийн бохирдолоос болж үхээгүй болохыг шинжилгээний хариу нотолж байна.

Харин Геологийн төв лаборатори болон Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторид хийлгэсэн химийн шинжилгээний дүнг Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох дүгнэлт гаргуулахаар энэ сарын 16-ны өдөр тус тус хүргүүлээд байна.

WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих