Одонгийн мөнгийг сар шинээс өмнө олгоно

odododОдонтой эхчүүдийн мөнгийг Хаан, Хадгаламж, Капитал зэрэг гурван банкаар дамжуулан сар шинээс өмнө олгохоор болжээ.
Түүнчлэн эхчүүд одонгийн мөнгөө тухайн хүний дансанд орсон л бол хэзээ ч авах боломжтой юм байна.
Харин шинээр алдарт эхийн одон авч байгаа эхчүүд оршин суугаа хорооны нийгмийн ажилтандаа хандаж, материалаа бүрдүүлж өгснөөр одонгийн мөнгөө авах эрхтэй болох аж. Ингэхдээ иргэний үнэмлэх, хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээний хуулбар зэрэг материал бүрдүүлэх шаардлагатай гэнэ.
Нийгмийн халамж үйлчилгээний газраас зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж олгодог юм. Манай улсад нэг болон хоёрдугаар зэргийн одонтой 180 мянга орчим эх байдаг аж.
www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих