Секс хийх үед
2. Яанаа, тампунаа мартсан байна ш дээ. Үгүй ээ, авсан ч бил үү?
Ялангуяа төрсний дараа эрхтэний хэмжээ өмнөхөөсөө тэлсэн байх бөгөөд энэ үед тампун “алга болох” тал байдаг. Нэлээн гүнд орсон байх тохиолдолд танд авахад хүндрэлтэй байдгийг анхаар. Энэ үед секс хийхдээ тампуныг мартсан бол шууд эмчид хандаарай. Удаан байх тусам түүнээс болон шоконд орох талтайг сана.
3. Төрсний дараа эртхтэн маань сулраад секс хийхэд өмнөх шигээ мэдрэмж төрөхгүй байна. одоо яавал дээр вэ?
Үнэхээр хүүхэд төрүүлсний дараахь сексийн хүндрэл нь эмэгтэйчүүдийг байнга зовоодог зүйлийн нэг. Эрчүүдэд ч асуудал тулгардаг. Тиймээс эрхтэнээ хэвийн хэмжээнд оруулахын тулд булчин чангаруулах төрөл бүрийн ашигтай дасгалууд байдгийг судла. Эрхтэний булчинг чангалах, суллах дасгалыг өдөрт 20 удаа хийж бай. ТВ үзэж байхдаа, гэрийн ажлаа хийж байхдаа, зогсож байхдаа гээд ямар ч байрлалд энэ дасгалыг хийж байхыг чинь хэн ч анзаарахгүй ээ.
4. Секс хийж байх үед ээ муухай орилчихоод байх юм аа?
Чангаар орилох, гийнах эсвэл хүчтэй амьсгаадах үед эмэгтэй эрхтэнд агшилт өгдөг тул эр эрхтэнд сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр бүсгүйчүүд секс эхэлсэн цагаас л тааламжтай нь аргагүй орилох, гийнах нь үнэхээр ач тустай. Эрчүүд ч үүнийг сонсох дуртай байдаг. Ер нь бол сексийн таашаалын 70% хувь нь сонсголоор дамжин өнгөрдөг шүү дээ. Ямар чимээ гаргахгүй секс ямар байх бол доо. Байрлалаа өөрчлөх болгонд өөр өөр дуу авиа гаргадагаа та мэдэх үү?
5. Нөгөө гайхалтай “G” цэг нь хаана байгаа юм бол доо?
Энэ цэг нь эмэгтэйн эрхтний хананы дээд хэсэг буюу хүйсний нүхнээс доош байрлана. Эрхтэний амсраас дээш 4-6 см зайд. Бэлгийн ажлын үед энэ цэгийг эр эрхтэн хүрч үрж чадсан тохиолдолд бүсгүйчүүд маш амархан дур тавьдаг. Гэхдээ хуруугаараа олж зөөлөн оролдох нь бүсгүйд дээд зэргийн таашаал, мэдрэмжийг төрүүлдэг.
6. Үрийн шингэн биед орсноор таргалах байх даа?
Хэрвээ та өөрөө түүн дээрээ нэмээд төмсний нухаш идээд байвал таргална шүү дээ. Эр эсэд агуулагддаг калорийн хэмжээ нэг ширхэг төмснийхөөс хэд дахин бага.
7. Сүүлийн үед нөхрийн маань үрийн шингэн хачин амттай болчихсон мэт санагдаад байх болсон
Хэрвээ үрийн шингэний амт өөрчлөгдөөд байгаа бол хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Сонгино, сармис их идсэн үед үрийн шингэн онцгой хурц амттай болдог. Тиймээс амтыг нь “сайжруулахын” тулд шингэн зүйл их ууж, жимс ногоо сайн идэх хэрэгтэй.
8. Би зөвхөн гар хангалга хийж байж л дур тавих юм?
Ер нь бол энэ хэвийн зүйл. Эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь гар хангалгаар дур ханадаг. Энэ бол сексийн нэг л төрөл гэхэд болно. Тиймээс хамтын сексийн тухайд бол хамтрагчтайгаа сайн ярилцах хэрэгтэй. Ихэнх эрчүүд бүсгүйгээ сексийн үед гараараа оролдож туслаач гэх нь таалагддаг. Ингэхэд амархан ч дур тавьдаг. Харин бүсгүй та эрхтэнийхээ хаана нь гар эсвэл хэлээр оролдуулахыг хүсэж байгаагаа ичихгүй хэлээд өгөөрэй.
9. Нөхрийн маань эрхтэн дэндүү том байх аа. Секс хийх үед байнга өвдөлт мэдрэх юм?
Эмэгтэйн эрхтэн бол ихэнхдээ ямар хэмжээтэй эрхтэнг хүлээн авах чадвартайгаар суналт агшилт өгдөг. Эрхтэний төгсгөлд мэдрэлийн судлын төгсгөл байдаг тулд түүнд эр эрхтэн тулахад өвдөлт мэдрэгддэг. Тэгэхээр хамгийн гол нь зөв байрлалаа сонгох хэрэгтэй. Араас хийх, зогсоогоор, суусан байрлал тохиромжтой. Эрхтнийг хэр зэрэг гүн орж байгааг хянаж болдог.
URL: