Маргааш Хүчит шонхор худалдааны төвийн зам нэг урсгалтай болно

Нийслэлийн Засаг дарга  сар шинийн баярын өдрүүдээр авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргаж, захирамжийн дагуу  баярын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдөр буюу  01 дүгээр сарын 26,27, 02 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд  томоохон худалдааны төвүүдийг чиглэсэн замын хөдөлгөөнд 06-20:00 цаг хүртэл түр зохицуулалт хийгдэх юм. Түр зохицуулалтаар “39 дүгээр сургуулийн уулзвараас Нарантуул-2 худалдааны төв” хүртэл авто замын хөдөлгөөнийг 1 чигийн хөдөлгөөнтэй байхаар өөрчлөлт оруулсан байна. Энэ нь  39 дүгээр сургуулийн уулзвараас Нарантуул -2 худалдааны төвийн уулзвар хооронд “урдаас-хойшоо” чиглэлээр, буцахдаа буюу “хойноос урагшаа” чиглэлдээ “Нарантуул-2” худалдааны төвийн уулзвараас далангийн замаар 32-ын тойргийн зам гээд үндсэн замналын дагуу явах юм. Энэхүү  арга хэмжээтэй холбоотойгоор  М:28 буюу  “Зам гүүрийн автобааз-Бөмбөгөр -Вокзал”; М:33 буюу “Зам гүүрийн автобааз-Ард-Зайсан”;М:36 буюу “Зам гүүрийн автобааз -3,4,хороолол-Өнөр хороолол”;М:42 буюу  “Улиастай-Сансар-Зам гүүрийн автобааз” гэсэн чиглэлүүдийн  автобусууд  дээрх маршрутаар иргэдэд үйлчилнэ. Харин бусад зах худалдааны төвүүдийн хувьд Меркури худалдааны төвийн хашаан дотор хойд хаалгаар нэвтэрч зүүн хаалга хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон бол  Хархорин захын баруун талын гарцаар тээврийн хэрэгслийг зөвхөн оруулж,  зүүн талын гарцаар гарах юм. Мишээл экспо худалдааны төвийн хашаан доторх хөдөлгөөний зохион байгуулалтыг тойргийн системд оруулах бол   Барс худалдааны төвийн орчим Нарны гүүрний зүүн талд байрлах хоосон хашааг автомашины зогсоол болгож ар талын баруунаас зүүн чиглэлийн автобусны зогсоол дээр  нийтийн тээврийн үйлчилгээний автобус зогсоохоор  зохицуулалт хийгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих