Дуучин Эрдэнэтунгалаг ”Том” Сүхбатын бэр болох гэнэ
Авьяаслаг, цоглог дуучин бүсгүй маань хэдэн жилийн өмнө Баянхонгор аймгийн харьяат Улсын начин Б.Сэр-Одтой дотносож, хөөрхөн охинтой болсон ч гэр бүл болж чадалгүй хоёр тийш болсон билээ.
Саяхан манай сайт дээр “Хуучирсан хайрын хуучраагүй зураг” гэсэн нэрээр дуучин Г.Эрдэнэтунгалаг, начин Б.Сэр-Од хоёрын сэтгэл хөдөлгөм даруухан хэрнээ “хөөрхөн” зургууд тавигдаж байсныг зарим уншигчид санаж буй биз ээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр, дуучин бүсгүй маань шинэхэн хайрын амтанд бялуурч яваа сурагтай. Түүний зүрх сэтгэлийг эзэмдсэн тэрхүү азтай эр нь бидний “Том” хэмээн дуудаж заншсан, улсын гарьд П.Сүхбатын төрсөн дүү гэнэ, бас Баянхонгорынх. Тэгэхээр дуучин Г.Эрдэнэтунгалаг маань хонгор нутгийн бэр болох заяа төөрөгтэй бололтой.
шударга.мн
URL: