Н.Энхбаярыг 401 дүгээр хорих анги руу шилжүүлжээ

enhbayar-suuld_500x500МАХН-ын дарга Н.Энхбаярыг II нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь ШШГЕГ-ын харьяа Дамжин өнгөрөх 401 дүгээр хорих ангид шилжүүлсэн билээ. Харин МАХН-ын байранд ээжүүд “Н.Энхбаярыг хууль бусаар хорих анги руу шилжүүлсэн. Тиймээс II нэгдсэн эмнэлэгт шилжүүлэхээс нааш өлсгөлөнгөө зогсоохгүй” хэмээн өлссөн удаатай. Гэвч Н.Энхбаярыг хуучин 441 дүгээр хорих анги руу шилжүүлсэн ч хоёр хоногийн өмнө 401 дүгээр анги руу нь буцаасан байна.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал төрийн өндөр албан тушаалтнуудыг хэвтэн эмчлүүлдэг II нэгдсэн эмнэлэгт Н.Энхбаярыг болон хорих ялтай өвчтөнүүдийг хэвтүүлэхийн тулд эмнэлгийн тушаалыг нь өөрчилсөн гэдэг. Одоогийн байдлаар түүнийг болоод ял эдэлж байгаа өвчтөнүүдийг тус эмнэлэгт шилжүүлээгүй байгаа юм.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих