Шинэ ажилд ороод хийж болохгүй 10 зүйл

За шинэ ажлын санал хүлээж авсан, ирэх 1 дэхээс ажилдаа орох гэж байгаа хүмүүс байна уу. Байгаа бол шинэхэн ажилд ороод хийж болохгүй 10 зүйлийг өнөөдөр хүргэе ээ. Хуучраад ирэхээрээ дараах зүйлсээс хийж болох л байх. ГЭХДЭЭ шинэ байгаа дээрээ л битгий хийж үзээрэй.

1.    Хоцрох

Яг цагтаа ирэх нь маш чухал шүү. Ажилд орсон эхний 7 хоногтоо хоцорвол таны талаар маш таагүй сэтгэгдэл хамт олонд чинь үлдэх болно. Ажилд очихдоо хэдэн минут зарцуулах талаар урьдчилан бодож, бас санамсаргүй зүйл тохиолдохоос сэргийлэн цагаа зөв тооцоорой.

2.    Этгээд хувцас өмсөх

Ажлын анхны өдөр өмсөх хувцсаа сонгох нь тийм ч хялбар зүйл биш. Гэхдээ маш энгийн хирнээ ажил хэрэгч, өөрт тань таалагдсан, эвтэйхэн хувцас өмсөөрэй. Харин хэт этгээд, хэт энгийн, хэт гял цал хувцаслах хэрэггүй шүү.

3.    Сургалтанд анхаарахгүй байх

Ихэнх компаниуд шинэ ажилтнууддаа сургалт явуулдаг. Зарим тохиолдолд сургалт уйтгартай, сонирхолгүй байх нь бий.Гэхдээ сургалт хичнээн сонирхолгүй байлаа ч тэр байдлаа сургалтын мэргэжилтнүүдэд мэдэгдэж болохгүй. Тэд таны шууд удирдлага биш ч гэлээ таны “босс”-д, таны талаар хов хүргэчихэж чадах л улс.

4.    Бусад хүн чамд туслана гэдэгт итгэ.

Танай компанид шинээр ажилд ороход байнга мөрдөгддөг үйл ажиллагаа, хэрэгсэл, дүрэмт хувцас гэх мэт ёс болчихсон зүйлс байгаа. Эдгээр зүйлс чамайг бага зэрэг зовоож магадгүй ч чи заавал бүгдийг нь дагаж мөрдөх албагүй. Хамт ажиллах хүмүүс тань цаг гаргаж танд тайлбарлаж өгвөл чи азтай л байна. Гэхдээ үүнээс үүдээд аливаа бүтэлгүйтэл тохиолдвол тэрний хэлсэн болгоныг хийх албагүй гэдгээ санаарай.

5.    Хэт энгийн зүйл асуух

Мэдээж шинэ ажлын эхний долоо хоногт чамд асуух зүйл их байх нь ойлгомжтой. Гэхдээ энгийн ойлгомжтой зүйлсийг өөрөө хий, өөртөө итгэ. Хэрвээ чамд үнэхээр тусламж хэрэгтэй болвол хамт ажиллагсадынхаа зав зайг харж, тэдэнд нэг их саад болохгүйгээр асуудлаа шийдээрэй.

6.    Хувийн асуудлаа утсаар олон ярих

Чи ажлын цагийг ажилдаа л зориулах ёстой. Танд ажил олгогч танийг найзтайгаа эсвэл хүүхэд асрагчтайгаа чалчаад бай гэж мөнгө төлдөггүй. Тиймээс утсаар ярих бол цайны цагаар амжуулаарай. Яаралтай тохиолдолд мэдээж ярьж болно.

7.    Түр хүлээ

Та ажлаа эхлэхээс өмнө ажил олгогчтойгоо цалингаа тохирсон байгаа. Цалингийн хэмжээ таны санаанд хүрэхгүй байсан ч  жинхэнэ ажилтан болтлоо цалингаа нэмэх талаар дуугараад ч хэрэггүй.

8.    Бүх зүйлийг өөрчлөх

Ажил олгогч чинь чамайг тухайн ажлыг сайн хийнэ гэж үзсэн учраас сонгосон. Гэхдээ эхний долоо хоногтоо шинэ бодлого, стратеги танилцуулах гэж байгаа бол болгоомжтой байгаарай. Шууд өөрчлөлт хийж эхлэх хэрэггүй. Яагаад гэвэл та багийн тоглогч, багаа сайн мэдэхгүйгээр өөрчлөх гэж оролдох нь танд эрсдэлтэй.

9.    Үнэнч биш зан

Шинэ ажилд дасахад хугацаа шаардлагатай гэдгийг менежер тань мэдэж байгаа, бас чамайг ойлгоно. Таны хийж чадах зүйл байхад чадахгүй зүйлс ч мөн байгаа. Тиймээс өөрийн мэдэхгүй зүйлээ хийж чадна гэж амлахаасаа өмнө “мэдэхгүй” гэдгээ үнэнчээр хэл. Шударга зан хэзээд үнэлэгддэг.

10.    Тусламж гуйхаас айх

Шинэ ажилд ороод сэтгэл санаа чинь сайхан байгаа л биздээ.Дөнгөж эхлэсэн ажилдаа алдаа гаргаж, компанийхаа цаг мөнгийг дэмий үрэх гээгүй л бол хэт энгийн биш, чухал ажил хэргийн асуултуудыг асууж байх хэрэгтэй шүү. Асуухаасаа өмнө өөрийн яг юу мэдмээр байгаагаа дүрсэлж бодоод тодорхой асуулт тавиарай.

За “шинэков”- ууд минь АМЖИЛТ. Би ‘шинэков’ гээд даруу ноомой царайлаад байв даа. Өөртөө итгэлтэй сайн ажлаарай.

Эх сурвалж: Jobat.be

URL:

Сэтгэгдэл бичих