Царигын бодлого ба тактик

456546HJGHМонголчууд нэг үе уул уурхайн ѳвчинд нэрвэгдээд, бүүр толгойтой бүхэнд халдварлаж 2 тал болон үзэж тарж зарим нь бүр дуэльдсэн. Амтай бүхэн улс тѳр ярьж бас л талцацгаан хэд хэдэн асуудал шүүхийн шатлал дамжин хэлцэгдэж, зарим нь одоо хүртэл шийдлээ олоогүй явна. Сүүлийн үед эмнэлгийн асуудлаар Тэмүүжин, Удвал сайдуудын бодол бодлого бас л хүмүүсийг талцуулчихлаа. Баттулга, Энхсайханы маргаан ард олныг тэнцүүхэн 2 хувааж орхиод ѳѳрсдѳѳ гацаанд орж тэрнээсээ гарч чадахгүй, гарах гарцаа харахгүй мунгинацгааж байх хооронд нѳгѳѳ бондны ѳрийн хүү улс орны мѳнгѳн санхүүг дэнжигнүүлж ч магадгүй болсон бололтой. Гэтэл сайн бодоод байхад нэг зоосны 2 тал дээр 2 тал болоо л үзээд байдаг, үзээд байдаг, ёстой талцах ѳвчин архагшина л гэж энийг хэлдэг байх. Баттулга нь болохоор бодлого барина гэнэ, Энхсайхан нь болохоор бондны ѳр ассаар галзуурлаа л гэнэ. Энэ дээр чинь маргаад байх юм байгаа юмуу!

Мэдэхгүй асуудал руу, юм бүхнийг мэдэгч болон гүйж орж бүү мэдэмхийр гэж судлаач гэгдэх Ганхуяг нэг коментарчид айхтар загнуулсан харагдсан. Би харин мэддэг асуудал руугаа гүйж ороод нэг санаа дэвшүүлээдхэе байз гэж бодлоо. Үүний ѳмнѳ нэг амьдрал дээр тохиолдсон дурсамжаа дурдсуу!

1990..ээд онд юмсан. Улстѳрийн сургууль тѳгссѳн би тухай үеийн жишгээр ажил сайжруулах нэрээр говийн бүсийн тѳмѳр замын зангилаа руу цѳлѳгдѳв. Тѳмѳр замчдын, тэр дундаа замын хэсгийн ажил амьдралыг замын балл гэгч айхтар үзүүлэлтээр хэмждэг. Тѳмѳр замын рейлс хоорондын зай, харилцан ѳндѳр нам, тойрог налуу гээд гол үзүүлэлтийг норм хэмжээнд нь тохируулж хэмжээд гарсан зѳрүүг нь балл гэдэг. Гараар баргийн үзүүлэлтийг хэмжичхэнэ, харин тѳмѳр замын аюулгүй байдлын улсын байцаагч тусгай тэрэгээр шурхийн ѳнгѳрѳхѳд л балл хэмжигдэн автоматаар дүн нь гараад ирдэг унаатай, хойд хилээс Замынүүд хүртэл сардаа нэг шувтраад ѳнгѳрнѳ. Тэр тэргэнд байрласан жижигхэн машинд тѳмѳр замын 17000 ажилчны хувь заяа багтдаг байлаа. Тэр машины тооцоогор бол миний очсон зангилааны замын балл арай дэндүү унасан, аваарь гарах нь хэвийн үзэгдэл болсон байсан юм. Би очсон ѳдрѳѳ л тэр замын балл гэгчийг гараар хэмжих аргыг Дамиран гэдэг мастераар ягштал заалгаж шаггүй сурч билээ.

Замын ангийн дарга нэг инженер нѳхѳр байсны нь халаад нэр хүндтэй техник залуугаар тавьчихснаас болж матаа хэл аманд ѳртсѳн ч гүрийж үзэж тарсаар монголын тѳмѳр замын хэмжээний хамгийн сайн баллтай зангилаа болгож билээ. Тѳр засаг ч энийг анхаарч зангилааг Алтангадасаар шагнав. Хамгийн баярласан хүмүүс гэхээр Дамиран гуай бид 2 байв. Дамиран гуай давхиж орж ирээ л намайг үнссэнээ та Алтангадасаа түр ѳгчих, би зангилааны туган дээр хадаад хэсэг болгоноор оруулчихаад авчираад ѳгье гээд аваад явсны маргааш нь л утасдаж байна. Тэгтэл, замын хэсгийн задгай машин дээр тугаа ѳргѳчихсѳн онгирч давхиж явцгаагаад одонгоо гээчихэж. Би замын балл яаж хэмждэгийг зааж ѳгсѳн дотнын хүнээ зэмлэсэн ч үгүй. Харин үнэмлэхий нь бариад үнэн учраа хэлээд буруугий нь ѳѳр дээрээ аваад Их хурал хүртэл явж Алтангадас анх авахаасаа ч их ажил цаг зарж байж олж авч билээ хэхэ. Тэр жилээ байхаа, галттэрэг ирэхээс ганцхан цагийн ѳмнѳ рейлсийн цав илрүүлж манай зангилааны Раш гэдэг туршлагатай мастер бас Алтангадасаар шагнуулчихав. Жилийн үр дүнгээр Замын анги бас Алтангадасаар шагнуулж билээ. Жилд нэг байгууллага 3 Алтангадас гэдэг ховор л зүйл байх.

Тѳмѳрзамын цариг гээч юмыг гадарлана гэдгээ хэлэх гээд нуршчихлаа.

Ер нь бол ѳргѳн цариг манайх шиг цаг агаарын эрс тэс уур амьсгалтай оронд ашиггүй зүйл л дээ. Тэр үед ярьж болдоггүй байсан, гэхдээ олон инженер энэ тухай сайн мэднэ. Замынүүд, Сайншанд гээд зундаа хѳрсѳн дээрээ айхтар халалттай бүсэд тѳмѳр зам хүний ой тойнд оромгүй тэлнэ шүү дээ. Одоо бетонон дэртэй болсон гэсэн, гэлээ ч халалт тэлэлт ѳѳрчлѳгдѳхгүй. Ѳвлийн дүн хүйтэнд тас хѳлдѳнѳ. Дээгүүр нь ѳргѳн цариг тѳхнологоо дагаад хүнд жингийн зүтгүүр 50 вагон чирээд л гүйнэ. Нарийн цариг бол тийм даац ч байхгүй, хүнд зүтгүүрийн хэрэг ч байхгүй л дээ. Манайх ямар Орос шиг нүсэр их ачаа байх биш даац ашиглалт шалдаа хүртэл унаж зѳмѳр зам ашиггүй тээвэр болон гарна. Тэр зүтгүүрийх нь их засварыг хийх депо монголд байхгүй гэвэл сонссон бүхний чих дэлдийх биз ээ. Улаанбаатар Зутгүүрийн депо гэх сүржин хаягтай, Урбанекийн урд байдаг даа, газар зѳвхѳн урсгал засвар хийж дѳнгѳнѳ. Их засвар хийх зүтгүүрийг Орост илгээнэ, оросууд үнийн калькуляцийг ѳѳрийн дураар хийдэг. Бүх юм оросын гарт. Нэвт шувт хараат, юу ч гэхэв дээ.

Шинээр ТЗ тавивал, засварын зардал, юүхэн хээхнээр гох дэгээнд орж олох ашгаа зардалдаа шингээчихдэг акулын амнаас холхон, ѳѳрийн гэсэн тѳмѳр замтай болохсон гэдэг нь инженер бүрийн бодол бас мѳрѳѳдѳл. Нэгэнт Орос хѳрштэйгээ ойлголцож амьдрана гэсэн том бодлогодоо хѳтлѳгдѳѳд улсын нэгдсэн бодлогоо ѳргѳн царигаар хийчихсэн бол тэрүүгээрээ л болог л дээ. Мэдээж амаа ангайсан арслангийн ѳѳдѳѳс сѳрвѳлзѳж, сарвалзаж очоод аманд нь ѳѳрѳѳ гүйгээд орчихоор тэнэг байх хэрэггүй нь ойлгомжтой. Гэхдээ ѳргѳн замаа баринаа, энэ бол манай тѳрийн бодлого гээ л арслангаа унтуулж байгаад том бодлогын хажуугаар жижиг замаа нарийн рейлсээр бариад авчих, бондын тѳлбѳр том бодлого буюу Сайншанд хүртэл тавих ѳргѳн царигт замыг хүлээхгүй. Монгол улс Чингис бондондоо тээглээд унах нь орост бол падлий ч байхгүй. Хуучин шиг ах дүүгийн харцаар харнаа гонж. Харин том бодлогоо ч бариад, ТЭЗҮ..г нь боловсронгуй болгох, эргэж харах хугацаанд манайд тактикийн нарийн зам Тавантолгойгоос урагш Сухайтын боомт руу тавих. Стратегийн том бодлого, тактик 2 яв цав нийцэх хууль байхгүй, нэг үгээр бол аль алий нь барина, гэхдээ нарийн замаа эхэлж бариад ашгаар нь бодлогын замаа баринаа л гэсэн үг. Ийнхүү, Баттулга, Энхсайхан 2 хамтарч хэлэлцээд, тохиролцоод улс орноо бодсон нь дээр байхаа, эс тэгвэл хоюулаа унах эрсдэл байх магадлалтай. Харин араасаа татвар тѳлѳгчидѳѳ дагуулаад уначихвал их л ѳѳдгүй юм болно доо.

 

И.Цэрэнхүү


URL:

Сэтгэгдэл бичих