Секси эмч ээ, шүдийг минь суга үнсээч

5665АХСекси эмч ээ, шүдийг минь суга үнсээч

“Шүдний эмч дээр очтол нэг шүдийг маань мэдээ алдуулдаг тариа хийж байгаад авах ёстой гэв. Түүнийг тариагаа хийсний дараагаар миний ухаан балартаж, түүнийг хэчнээн хөөрхөн нүдтэй, сайхан инээмсэглэлтэйг нь гайхан магтаж гарлаа. Ухаан орсны дараа сувилагч нар над руу жогтой харж сэмхэн инээцгээж байв. Азаар шүдний эмч маань ажилдаа үнэнч сайн хүн болохоор намайг ичээх юу ч хэлээгүй. Гэхдээ л шүдээ үзүүлэхээр очих болгонд сандчаад нэг л эвгүй байдаг болчихсон.” - Сэлэнгэ

 

Над руу залгана биз дээ?

“Би бейсболлын тэмцээн дээр нэг залуутай яриа өдөж, удалгүй түүнтэй сээтэгнэж эхэллээ. Дараа нь тэр миний дугаарыг асуув. Хөөрхөн харагдах гэж хичээхдээ би утсыг нь аваад өөрийнхөө дугаарыг хадгалчихлаа. Утсыг нь буцааж өгөхдөө залуугийн халаасанд хийх гэж маяглаж байгаад унагачихав. Гай болж утас нь шалны завсраар ороод алга болчихсон! Авч өгөх гэж хэчнээн ч хичээгээд гар хүрдэггүй. Удалгүй найзууд нь түүнд туслахаар бүгд л шал руу дайрцгааж эхэлсэн. Унасан утсаа хайсан залуу намайг баяртай гэж хэлэхийг ч анзаарах сөхөөгүй байсан даа, хөөрхий”  - Энхээ

Үйлчлүүлэгчээ татахын тулд банзлаа сөхөж чадна

“Оффис дээрээ сууж байлаа. Манай давхрын ариун цэврийн өрөө засвартай байсан тул доод давхрынхыг хэрэглэхээс өөр арга байсангүй. Доод давхарт дарга маань чухал үйлчлүүлэгч нартай уулзалт хийж байгаа гэдгийг бид бүгд мэдэж байсан л даа. Бие засчихаад гараа угаах гэтэл томоос том жоом угаалтуурын доогуур гүйхийг хараад айсандаа хамаг чадлаараа хашхирч, банзлаа дээш сөхөн гүйн гарч иртэл хүмүүс намайг гайхсан харцаар ширтээд зогсч байсан. Дарга маань нөгөө хүмүүстэйгээ хамт юу болоод байгааг харахаар ирсэн юм байж л дээ”- Амараа

Өө за, ингэж долоодог юм уу?

“Би ээжийнхээ найзын гэрийг эзгүйд нь харж өгөхөөр амласан юм л даа. Найзыг нь явангуут л найз залуугаа дуудсан. Хөнгөхөн идэх юм хайж гал тогоонд нь оронгуутаа шахдаг крем байхаар нь авч том өрөө рүү оров. Нөгөө кремээ найз залуугийнхаа цээжин дээр нэлээн шахаж байгаад, хэлээрээ долоож эхэллээ. Яг хөхнийх нь толгой дээр ирсэн чинь ард нэг хүн хоолойгоо засах шиг болов. Эргээд харсан чинь ээжийн найз. Түүний онгоц нь хойшлогдоод буцаад ирчихсэн байлаа. Энэ явдлаас болж ээждээ бүтэн цаг сайн үглүүлсэн шүү.” – Мөөнөө

Партины эсрэг сюрприз парти

“Би байр хамт хөлсөлдөг охинтойгоо интернэтээр танилцсан. Түүнтэй хэчнээн сайн найзууд болох гэж хичээсэн боловч тэр найз залуутайгаа байрыг эзэгнээд эхэллээ. Нэг удаа бүр найз залуутайгаа танилцаад жил болсны баяр гээд байранд нүсэр парти зохионо гэхээр нь миний дургүй хүрээд, ажлынхаа хүмүүсийг урьж давхар парти хийв. Нөгөө охин найзуудтай инээд алдан орж ирснээ бид нарыг партидаж байхыг хараад царай нь яаж хувирсан гээч?!”  - Өнөрөө

Бид асууж, та нар Tweet-лэв.

Энэ сард Cosmo-гийн уншигчид өөрт тохиолдсон #хамгийн инээдтэй сексийн дараах алдаа-гаа хуваалцлаа.

“Өдөр нь цацдаг борлуулагч гоо сайханд хийлгэсэн байсан юм. Харамсалтай орой сексдчихээд өглөө нь сэрээд харсан чинь цав цагаан даавуу маань бор эрээн болчихсон байсан.” -@orchlon

“Түүний тэжээдэг муур нь (орон дээр суугаад бид хоёрын секс хийхийг бүгдийг нь харсан) залууг маань очиход тэр намайг биш муураа тэврээд унтчихсан.” -@enkhee

“Ахынх нь хуриман дээр сахилгагүйтэн секс хийх гэж яарч байгаад найз залуугийнхаа өмдний цахилгааныг эвдчихсэн. Хөөрхий минь миний ээмгээр торгоож байгаад тэр хуримыг өнгөрүүлсэн дээ.” -@khulan

ХУЛАНГОО


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих