Ямар хэрэглэгч барьцаа төлбөрөө буцааж авах вэ?

uuren_skjdhfssdfedhfmsjdfefeМонголын үүрэн хол­бооны оператор дөрвөн компани сайн түүхтэй хэрэглэгчийнхээ дараа төлбөрт дугаарын барь­цаа төлбөрийг буцаан олгож эхэлсэн талаар манай сонинд мэдээлсэн билээ. Ямар шаардлагыг ханга­сан хэрэглэгч барь­цаагаа буцааж авч болох талаар үүрэн холбооны оператор компаниуд да­раах мэ­дээл­­лийг өгч бай­на. Харин да­раа төлбөрт хэрэглэг­чээс авсан барь­цаа төлбөрт хүү тооцож эхлээгүй бай­на. Хэрэг­лэгчийн нэг мину­таас дотогш яриа­ны төлбөрийг секун­дээр тооцох ажлыг гурав­дугаар сарын 1-нээс эхэлнэ.

 

МОБИМИКС”  ҮЙЛЧИЛГЭЭНД ШИЛЖЭЭД  10  ЖИЛБОЛВОЛ БАРЬЦААГАА БУЦААЖ АВНА

“Мобиком”-ын хэ­рэг­­лэг­чид өөрийнхөө нэрээр дараа төлбөрт дугаа­раа 10 жил буюу түү­нээс дээш жилээр ашиг­лаж байгаа бол барьцаа төлбөрөө бу­цааж авах эрх нь нээг­дэнэ. Энэ үйлчил­гээнд Мобиком багц буюу 9911, 9910, 9999 дугаар­лалттай хэрэглэгчид, мөн Моби­зон буюу 9909, 9908, 9907 гэх мэтчилэн ду­гаар­лалт­тай бусад хэрэг­лэгчид бүгд хамрагдаж болох юм байна. Харин урьдчилсан төлбөрт дугаа­раа дараа төлбөрт болгосон буюу Мобимикс үйлчил­гээний хэрэглэг­чид энэ үйлчил­гээнд шилжсэнээс хойш 10 жил болоод барь­цаа­гаа буцааж авах юм байна. Өөрөөр хэлбэл, урьд­чил­сан төл­бөрт дугаа­раа 10 жил хэ­рэг­лэсэн эсэх нь хамаа­гүй, дараа төлбөрт болгос­ноос хойш хугацааг нь тооцох аж. Гэхдээ барь­цаа төлбөрийг бэлнээр нь буцааж авна гэж ойлгож болохгүй. Хэрэглэгчийн хэрэглээний төлбөрт шил­жүүлэх журмаар тооцох гэнэ. Мобикомын дараа төлбөрт үйлчилгээ­ний барьцаа 60 мянган төгрөг, 100 мянган төгрөг гэсэн хоёр хэлбэртэй бай­даг. Харин дараа төлбөрт хэрэг­лэгчийн барьцаанд хүү тоо­цох тухай ажил одоогоор албан ёсоор эх­лээ­гүй бай­гаа. Энэ талаар албан мэдээлэл ирээгүй гэсэн юм. Барьцаа төлбө­рийг бу­цаан авах нөхц­лийг ханга­сан хэрэглэг­чидтэй компа­нийн зүгээс утсаар холбог­дон мэдэг­дэж байгаа аж.

 

ЮНИТЕЛЗУРГААН ЖИЛЭЭР ТООЦОЖ БАЙНА

“Юнител”-ийн дараа төлбөрт хэрэглэгч өөрийн дугаараа зургаагаас дээш жил ашигласан бол барь­цаа төлбөрөө буцааж авна. Премиум, Сонгодог зэрэг дараа төлбөрт үйлчилгээ­ний барьцаа нь хэрэглэг­чийн сонголтоос шалтгаа­лаад өөр, өөр байдаг. Тухайн хэрэглэгч сүүлийн 11 сард дугаараа идэвхтэй ашигласан, мөн сүүлийн 12 сард төлбөрөө тасралт­гүй төлсөн гэсэн шаард­лагыг тус компани тавьж байна. 20-200 мян­ган төг­рөгийн барьцаа төлбөрийг буцаан олгох­доо мөн л хэрэглээний төлбөрт нь шилжүүлнэ. Энэ талаараа хэ­рэг­лэгч­дэд утсаар мэдэг­дэж бай­гаа гэлээ. Харин барьцаа төлбөрт хүү тоо­цох тухай албан мэдээ­лэл одоогоор алга байна.

 

СКАЙТЕЛ”  10  ЖИЛ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ БУЦААЖ ӨГНӨ

Ууган операторын нэг “Скайтел” групп мөн л 10 жил буюу түүнээс дээш жил дугаараа хэрэглэсэн дараа төлбөрт хэрэглэг­чиддээ барьцааг нь бу­цааж өгнө гэлээ. Тус опера­торын үйлчил­гээний нэр төрөл олон янз. Түү­нээсээ хамаараад барьцаа төлбөр нь 15-50 мянган төгрөгийн хоо­ронд байдаг. Хэрэв хэрэг­лэгч дээрх шаардлагыг хангасан бол үйлчил­гээний төвөөс хол­богдож энэ талаар мэдэг­дэж бай­гаа бөгөөд хэрэг­лээний төлбөрт шилжүү­лэх за­маар шийдвэрлэнэ гэлээ. Мөн барьцаанд хүү тооцох мэдээлэл одоогоор тодорхойгүй байна гэсэн юм.

 

ЖИМОБАЙЛБУЦААН ОЛГОЛТЫГ ЭХЛҮҮЛЭЭГҮЙ

“Жи мобайл” компа­нийн лавлах утаснаас ав­сан мэдээллээр тус ком­пани нь дараа төл­бөрт хэрэглэгчийн барь­цааг буцаан олгох талаар ямар нэг шийдвэр гар­гаагүй байгаа гэлээ. Мөн барь­цаанд хүү тооцох асууд­лаар тодорхой мэдээлэл алга гэсэн юм.

Зууны мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих