ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТЫН ХҮЧ ЧУХАЛ
Тамхины хяналтын тухай хууль шинэчилсэнтэй холбоотойгоор энэ хуулийг таниулах, хэрхэн хэрэгжүүлэх тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар улсын байцаагчдын чадамжид суурилсан өчигдөр болсон сургалтаар хамтарсан үйл ажиллагаа үр дүнд хүрнэ гэдгийг онцолсон байна.
Энэ сургалтад хөдөө орон нутгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид оролцлоо. Сургалтаар “Тамхины хяналтын тухай хууль”-ийн хэрэгжилт болоод тавих хяналтад мэргэжлийн хяналтын газрууд гол үүрэгтэй ажиллах бөгөөд байгууллагууд дотоод хяналтаа тавих юм. Хуулинд зааснаар баг, хороо, сум, дүүрэг зэрэг бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, олон нийтийн байгууллагууд хяналт тавихаар заажээ.
Тамхины хяналтын тухай шинэ хуулиар баар, цэнгээний газрууд, автобусны буудал, сургалтын байгууллага, албан байгууллагад тамхи татахыг хориглосон. Мөн орон сууцны орцонд тамхи татахыг хориглосон. Хууль батлагдсан учраас холбогдох байгууллага, хяналтын байцаагч, дотоод хяналтын ажилтнууд хуулийн дагуу шаардлагаа тавина. Үүнээс гадна цагдаагийн эргүүл, олон нийтийн байцаагчид байнга хяналт тавина. Тамхи татах орчин бүрдүүлсэн, тамхи татуулсан баар, ресторан, байгууллага хариуцлага тооцно. Анхааруулах сануулах тэмдгийг байгууллага өөрөө тавина. Загварыг нь ЭМЯ-наас баталсан бөгөөд загвар нь хүмүүст ойлгомжтой байдлаар хүрч, санамж өгч байх юм.
Д.Өлзий
URL: