БНАСАУ МЭДЭГДЭЛ ХИЙВ

big_n.koreaМОСКВА. /Оросын дуу хоолой/. Өнгөрсөн оны 12 дугаар сард Умард Солонгос пуужин харвасныг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон тус улсын холбоотон Хятад буруушаасны дараа БНАСАУ цэргийн болон цөмийн зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэж сүрдүүллээ.
Энэ тухай Умард Солонгосын ГХЯ-ны сайд үндэсний мэдээллийн агентлагтаа мэдэгдсэн ажээ.
Арванхоёрдугаар сард Умард Солонгос пуужин хөөргөснийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр санал нэгтэйгээр буруушааж, АНУ-аас тавьсан байсан хоригийг чангатгасны хариуд Умард дээрх мэдэгдлийг хийсэн юм.
15 улсын төлөөлөгчдөөс бүрдсэн зөвлөлөөс гаргасан Умард Солонгосын асуудлаарх шийдвэрт шинээр хориг арга хэмжээ авах тухай тусгагдаагүй боловч тус улсын холбоотон Хятад улс дээрх шийдвэрийг гаргахад оролцсон нь Пхеньяныг дипломат арга хэмжээ авахад турхирсан хэрэг болсон бололтой.
Баллистик пуужингийн болон цөмийн туршилт хийх, эдгээрийн материал болон техник технологийг импортлохыг хориглосон өмнөх хоригийг Пхеньян зөрчсөнд “харамсаж байна” гэж Аюулгүйн зөвлөл мэдэгдсэн байна.
Түүнчлэн “БНАСАУ-ын дахин пуужингийн болоод цөмийн туршвал жинтэй арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа” гэж НҮБ-ын Аюлгүйн зөвлөлөөс мэдээлэв.
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар дахин ярихгүйгээр цэргийн болон цөмийн хүчээ нэмэгдүүлнэ гэсэн хариултыг Умард Солонгос дээрх мэдэгдлийн дараахан хийжээ.
Л.Урангуа

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих