“Энержи ресурс” алдагдалтай ажиллажээ
“Энержи Ресурс” компани өнгөрсөн оны санхүүгийн жилийг 2011 оны орлоготой харьцуулахад алдагдалтай ажилласан гэж цахим хуудастаа мэдээлжээ.
Тус компани 2011 онд долоон сая гаруй тонн нүүрс Хятад руу экспортод гаргасан. Мөн компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадын “Jinan Iron and Steel Group” гэдэг компанитай жилд 500 мянгаас хоёр сая тонн боловсруулаагүй коксжих нүүрсийг таван жилийн хугацаанд зах зээлийн үнээр нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Тиймээс энэ онд нүүрсний экспорт нь тогтворжиж, өсөх магадалтай ажээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: