Ц.Элбэгдорж: Эрх чөлөөг боомилсон хуультай байснаас хуульгүй байсан нь дээр биз
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Давос хотноо дэлхийн эдийн засгийн форумд оролцож байгаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс түүний санаачилгаар УИХ-д өргөн баригдсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн талаар Давост ажиллаж байх үеэр нь тодруулжээ.
-Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг эргүүлэн татсан байна. Энэ талаарх таны байр суурийг олон нийт сонирхож байна?
-Хэвлэн нийтлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн гол үзэл санаа нь эрх чөлөөг дэмжих, баталгаажуулахад орших ёстой. Хэлэлцүүлгийн явцаас харахад хуулийн утга санаа, зорилго өөрчлөгдөж байгаа юм шиг байна. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуультай байснаас хуульгүй байсан нь дээр биз.
URL: