Тайлан гаргаагүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцно

uul-uurhai-middleАшигт малтмалын тухай хуулийн 48.10 дахь заалтын дагуу ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн тайлан гаргаж ирүүлдэг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 1, 2-р маягт Үндэсний статистикийн хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан тушаалаар шинэчлэгдсэн байна.

Тиймээс өнгөрсөн оны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлангаа шинэчлэгдсэн маягтын дагуу гаргаж ОҮИТБС-ын ажлын алба болон Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст гаргаж өгөх аж.

Тус тайланг хуулийн хугацаанд буюу нэгдүгээр улиралд багтаан өгөх ёстой бөгөөд хоцорсон болон тайлангаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага тооцох аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих