Яриа хэлэлцээгээр дамжин Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахыг онцлов
Орон нутгийн цагаар 22-ны үдээс хойно, НҮБ-ын аюулгүйн зөвлөл хурал хуралдуулж, БНАСАУ дагуул хөөргөсөнтэй холбогдуулан 2087-р тогтоолыг санал нэгтэй баталсан байна. Тогтоолд, аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг журамлан сахиж, баллистик пуужингийн техник хэрэглэн дагуул дахин хөөргөхгүй байхыг Хойд Солонгост шаарджээ. Энхийн, дипломат болон улс төрийн арга барилаар холбогдох асуудлыг зохицуулахыг тогтоолд хүсээд нэн даруй 6 талд хэлэлцээг эхлүүлэхийг тогтоолд дахин уриалжээ.
Хурлын дараа, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ли Баодүн дотоод гадаадын хэвлэлийнхэнд хандан Хятадын талын байр суурийг дахин нотолсон байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улсын байр суурь маш тодорхой бөгөөд ямагтын юм, аюулгүйн зөвлөлийн авсан арга хэмжээ нь хянуур бөгөөд тохиромжтой байж, энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад ашигтай төдийгүй, байдал эрт нэгэн өдөр өөрчлөлт гарахыг ахиулахад ашигтай байж, байдлын шат өгсөхөөс зайлсхийж чадна гэжээ.
Эдгээр зарчмын үндэс дээр, өнгөрсөн сар гаруйн хугацаанд Хятадын тал бүтээлч байр сууриар аюулгүйн зөвлөлийн олон удаагийн зөвшилцөлд оролцсон бөгөөд эцсийн бүлэгт уг тогтоолыг батлахад сайшаах санал дэвшүүлсэн юм. Солонгосын хойгийн байдал зангилаа ачааны цаг үед оршиж, нөхцөл боломж болон өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна, холбогдох талууд нөхцөл боломжийг ашиглаж чадах эсэх нь гол зангилаа болж байна гэж Ли Баодүн хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Зөвхөн дан ганц хориг арга хэмжээ болон тогтоолд түшиглээд асуудлыг зохицуулж чадахгүй гэдгийг мэдэх ёстой. Тогтоол нь эрхбиш дипломат чармайлтад суурилан, талуудын хамтын хүчин чармайлт, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгт түшиглэх ёстой. Мөн талуудын харилцан хэлхээ холбоотой байхыг урамшуулж, тэнцвэртэй арга хэлбэрээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг урамшуулах ёстой юм гэжээ.
Ли Бао Дүн хэлэхдээ, анхны тогтоолын төсөлд хориг тавих олон арга хэмжээ багтаж байсан юм. Эдгээр арга хэмжээ нь байдлыг намдуулах, гадаад харилцааны үйл хэрэгт ашиггүй бөгөөд БНАСАУ-ын эдийн засаг иргэдийн амьжиргаа болон олон орнууд болон Солонгос хоорондын хэвийн худалдаа, солилцоонд хохирол учруулах болно гэж Хятадын тал үзэж, олон удаагийн зөвшилцлөөр эцсийн бүлэгт батлагдсан тогтоолд эдгээр агуулга хасагдсан юм гэлээ.
Тэрээр хэлэхдээ, шинэ оны босгонд холбогдох талууд “урагшаа харах” байр сууриар Солонгос хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад санаа тавьж байна. Энэ нь саяхан баталсан тогтоолын гол санаа болох юм. “Энэхүү тогтоол нь товч тодорхой, хүчтэй мэдээллийг дамжуулж байна. Тэр нь юу бэ гэвэл, холбогдох талууд хамтран ажиллан, хэлэлцээ хийж, зөвшилцлөөр асуудлыг зохицуулж, зургаан талт хэлэлцээг дахин эхлүүлэх явдал болно ” гэжээ.
china radio
URL: