Отгоо сайдаа Та ирэх сонгуулиар айлтгүй шүү
Оюутнуудыг алагчлахаа боливол ямар вэ-
Энэ тєр засаг чинь оюутнуудад яасан ч их хайртай юм бэ дээ. Улаанбаатар хотоос 500 км-ээс хол амьдардаг оюутнуудын замын зардлын 50 хувийг тєрєєс даах шийдвэр гарч байсан цаг саяхан. Гэрээг vзэглэсэн мєр нь хатаж амжаагvй байхад замын зардлыг бvтнээр нь даах Засгийн газрын тогтоол гарлаа. 2010-2011 оны хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн их, дээд сургуулийн єдрийн ангийн оюутнуудын тєлбєрийн 500 мянган тєгрєгийг тєрєєс даасан. 2009 оноос хойш эхлэн суралцаж байгаа оюутнуудыг “азтай туучийнууд юм даа” гэхээс єєр хэлэх ч vг алга. Оюутнууд тєдийгvй эцэг эхчvvд ч ёстой магнай хагартлаа баярлаж байгаа нь лавтай. Гэхдээ энэхvv шийдвэрийг сонсоод ёстой л яндаж болдоггvй далай шиг, яасан баян тєр вэ гээд шууд л уур хvрэв.
Хэдхэн хоногийн ємнє манай хамт олон єглєєний ээлжит шуурхай дээрээ яг энэ баян тєрєєс болж хоорондоо маргалдаж, мэтгэлцсэн юмдаг. Юунаас vvсэлтэй гэхээр хvн болгон л нэг юм болохгvй болохоор яахаараа тєр даах, тєр засгийн дэмжлэг хэрэгтэй гэж байдаг юм. Тєр ер нь бvх юмыг хариуцаж, яахаараа ивээн тэтгэж, дэмжиж байдаг юм гээд л нєгєє хэсэг нь татвараа тєлєєд явж байхад бvх юмыг хариуцах ёстой гээд л сvvлдээ нэлээд ширvvсэх янзтай болохын сацуу хvчээр шахуу л маргаанаа єндєрлєцгєєсєн юм. Гэтэл одоо энэ маргааны хариулт гараад л ирж байгаа юм. Тєрєєс тєлбєрийг нь хєнгєлчихєєд байхад гэр рvvгээ бэнчинтэй нэг нь яваад, мєнгєгvй нь оюутны байрандаа дулаахан хэвтэж байг л дээ. Ес эхэлчихсэн байхад машинаар 1000 гаруй км явахаас айж байна, тэртэй тэргvй зуны амралтаар очдог юм чинь гээд л хамаатны маань оюутан охин хоёр жил євлийн амралтаараа харилгvй єнжсєн. Одоо тєрєєс замын зардлыг 100 хувь даах юм чинь ирэх жилээс эхлээд дvvгээ онгоцоор явуулаад байна хє. Ихэнх сургууль зэрэг шахуу амарч, оюутан болгон онгоцоор нисч тансаглах учраас харин билет нь олдох нь уу vгvй юу.
Єдєр, оройн анги, аймаг, сумаар нь ангилахуй
Нас хvйс, шашин шvтлэг, vндэс угсаа, хэл ус харгалзан хvн бvхэн тэгш эрхтэй гэдэг Vндсэн хуулийн шигтгээ болсон энэхvv заалтыг монголчууд их хэрэглэдэг. Харин оюутнуудын хувьд аймаг, сум, єдрийн ангийнх, эчнээгийнх, харийн оронд суралцдаг гээд л ёстой ялгаварлан гадуурхагдаж эхэллээ. Сургалтын тєлбєрийн 500 мянган тєгрєгийг тєрєєс даана гэснээс єдрийн ангийнхныг єєд нь татаж, эчнээ, орой, доктор, магистр болон гадаадад суралцагчдыг нvд vзvvрлэсэн. Замын зардал даахаар болоход нийслэл болон 500км-ээс дотогш аймгийн оюутнуудыг дахиад л алагчилав. БСШУЯ-ны сайтад 2010-2011 оны хичээлийн жилд замын зардлыг дараахь байдлаар тооцно гэж хvснэгт гаргажээ. Харин доорхи аймгуудыг ихэд тодруулж, харин “жийгдсэн” аймгуудыг цагаанаар бvрсийлгээд орхичихож. Оюутнууд болон эцэг эхчvvдэд хэрэг болох болов уу гээд замын зардлыг хавсаргав. Нэг зvйлийг хэлэхэд 500км-ээ аймгийн тєвєєр нь бодох юм билээ. Тэгэхээр сумын тєвийн оюутнууд цаашаа явах зардлаа єєрєє даана гэсэн vг. Архангай аймгийн тєв нь 477 км гэж бодохоор энэ нутгийн оюутнууд ч ёстой азгvй юм даа.
Засгийн газар 2008-2012 оны vйл ажиллагааны мєрийн хєтєлбєрт “500км-ээс дээш алслагдсан сургуульд суралцаж байгаа оюутны ирэх, буцах замын зардлыг тєрєєс жилд нэг удаа хариуцана” гэж тусгажээ. Vvндээ зориулан энэ оны тєсєвт 1.1 тэрбум тєгрєг баталсан байх юм. Гэхдээ энэ бас их учиртай. 160 мянга орчим оюутнуудаас хэчнээн оюутан 500км-ийн цаана амьдардаг, хэчнээн нь гэртээ очихыг урьдчилаад таачихдаг гэхээр тєрийнхєн ч овоо vзмэрч шvv.
Сонгууль єгєх насанд хvрсэн оюутан ах эгч нар азтай даа
ЕБС-ийн “Vдийн цай” хєтєлбєрт хамрагддаг таваас доош ангийн хvvхдvvдийн ємнєєс дээрх дэд гарчигийг хэлмээр санагдчихлаа. Хєєрхийс минь хэчнээн жил 400 тєгрєгєєр ходоодоо хуурч явна аа. Ядаж байхад 400 тєгрєгийг бvтнээр нь идэж, ууж чадахгvй. Шат, шатандаа мєнгєнєєс нь хэмлээстэй. 2005-2006 оны хичээлийн жилд бол 300 тєгрєгєєр хvvхдvvдээ гэдсээ тэрvvхэндээ цодойлгочихдог байсан бол 2008 оноос хойш дуунд гардаг шиг л “жилээс жилд жижгэрсээр…” гэдэг нь болсон. Хэвлэл мэдээллийнхэн, эцэг эхчvvд, сургуулийн захиргаа, бvтээгдэхvvн нийлvvлэгч аж ахуй нэгжvvд дор бvрнээ 400 тєгрєгєє нэмээч ядаж 600 болгоё гэж хэлээд ч нэмэр болоогvй. Нийслэл, хєдєєгvй энэ хугацаанд хэчнээн ч хvvхэд хордов. ХЄСVТ-ийн тасгууд дvvрч, шавь нар нь багштайгаа хамт хэвтэж тэнд хичээлээ хийх нь холгvй юм болсон дог. БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр гуай захирлыг нь ажлаас халснаас єєрєєр бол нvд нь балай, чих нь дvлий. Оюутны хотхон, 1000 оюутны байр гэж єнєєх л оюутнуудаа ярихаас хэзээ 400 тєгрєгийг нэмэх тал дээр ам ангайгаагvй. Гэтэл оюутнууд тєрєєс замын зардлыг минь даа, тєлбєрийг тєлєєд єг гэж гуйж гувшсан билvv. Мэдээж vгvй. Ирэх жил оюутан болъё тєлбєрийг минь тєрєєс дааж магадгvй гэж амьхандаа дотроо муу санаалав. Албан тушаалаа ч ашиглаж Сургалтын тєрийн сангийн захирал Д.Нансалмаа даргаас хэвлэлийн бага хурлын vеэр “Ирэх жил оюутнуудад тєрєєс 500 мянган тєгрєг єгєх болов уу” гэж асуухад бараг vгvй байх шvv гэв. Ингээд оюутан болох хvсэл тэр дороо л бодлоос замхрав. Гэхдээ 2012 оны сонгуулиар хэн юу гэж амлахыг сонсч байгаад оюутан болох шаанс надад бий. 30 дєхєж яваа насаар минь хууль, гууль нь хязгаарлаад, алагчлаад хаячихгvй л бол. Харин оюутнуудад хэлэхэд замын зардлыг 2012 он дуустал буюу сонгуулийн жилтэй золгох хvртэлх Засгийн газрын мєрийн хєтєлбєрт багтсан болохоор 500км-ийн цаадах хєдєєний улаан хацартай оюутнууд ч “Архангай, Євєрхангайд тєрєєгvй би жаргалтай” гээд л дуулаад байхаас яахав.
Нэг зvйлийг нэмж хэлэхэд Отгоо сайд аа, та ирэх сонгуулиар айлтгvй байх шvv.
URL: