Хойд Солонгосын дүрвэгч тагнуул хийсэн хэргээр баригдав

0505аххСөүлд оршин суудаг Умард Солонгосын 10 мянга гаруй дүрвэгчийн хувийн мэдээллийг цуглуулж байсан Умардын нэгэн дүрвэгчийг БНСУ-ын Үндэсний тагнуулын алба баривчилсан байна. Тэрбээр Сөүл хотын захиргаанд ажиллаж Умардаас дүрвэж орж ирсэн иргэдэд туслах ажилд оролцдог байсан ажээ. Энэхүү этгээд нь 2004 онд БНАСАУ-аас зугтсан бөгөөд 2011 оноос хойш өнөөг хүртэл Сөүл хотын нийгмийн халамжийн хэлтэст ажиллаж байхдаа дүрвэсэн иргэдийн гэрт зочлох, утсаар зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийдэг байсан байна. Өнөөгийн байдлаар БНСУ-д Умардын 24000 гаруй дүрвэгч амьдардаг ажээ.

NHK World

URL:

Сэтгэгдэл бичих