Өдрөөс өдөрт Монголд ядуурал нэмэгдсээр

ef22e74223f0f115bigОлон улсад баян, ядуугийн ялгааг хэмждэг нэгжийг жини коэффициент хэмээн нэрийддэг. Энэхүү коффициент манай улсад 2000-д оны үед 0,07 хувь байсан бол он дамжин өссөөр 0,37 хувь болж, энэ жил 17,1 дахин өсч 7,2 хувьтай болжээ.
Энэхүү индекс өсөх явц нь тухайн оронд ядуурал хэрхэн ихэсч, нийгмийн нэг хэсэгт нь мөнгө төвлөрч, нөгөө хэсэг нь улам бүр ядуурч, дордож байгааг харуулдаг.
Эдийн засагчдын хэлж байгаагаар авлига энэ индексийг өсгөхөд хамгийн ихээр нөлөөлж байдаг бөгөөд мөн хүртээмжгүй хуваарилалт багагүй нөлөө үзүүлдэг байна. Манай улсын хувьд газрын хэвлийн баялгаас нийт эдийн засгийнхаа 80 гаруй хувийг бүрдүүлдэг.
Баялгаас орж ирэх мөнгөнөөс хэдийгээр иргэдэд хувь хүртээж байгаа гэдэг нэртэй боловч үнэн хэрэгтээ бодит хөрөнгө оруулалт, ажлын байр гэх мэт тогтмол орлогоор дэмжээгүйгээс иргэдийн талаас илүү хувь нь ядууралд өртөөд байгаа юм. Жини коэффициент улс, орнуудад харилцан адилгүй байдаг ч жилийн үзүүлэлтээрээ өсч, буурсан байдаг бол манай улсын хувьд 2000 оноос хойш тогтмол өссөн байгаа нь нийгмийн эмзэг бүлэг ихэсч баян, ядуугийн ялгаа улам бүр тодорч байгааг шууд утгаар нь тодотгож байгаа хэрэг юм. Харин энэ индексийг бууруулахын тулд ажлын байр, цалин, хангамжийг нэмэгдүүлэх, баялгийн хуваарилалтыг зөв хийх ёстой гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Б.Саруул-ОД


URL:

Сэтгэгдэл бичих