Аль нь М.Энхсайханы эх орон, ард түмэн бэ
Youtube-д Gan-Erdene Tuya хэмээх нэрээр М.Энхсайханы Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ярилцах үеийн бичлэгийг байршуулжээ. Монгол Улсын төрийн албан тушаалтны айлчлал, албан яриа улсын нууцын зэрэглэлд хамаардаг атал энэ яаж илрэв. Үнэхээр энэ яриа болсон яриа мөн үү, эсвэл эвлүүлсэн, зохиомол хуурамч бичлэг үү.
Энэ үнэхээр төрийн албан яриа юу, хүмүүсийн хардаж байгаа шиг М.Энхсайханы Хятадуудтай хийсэн тохиролцоо юу гэх мэт олон асуулт гарч ирж байна. Гэтэл М.Энхсайхан хэлэхдээ эх орон ард түмнийхээ төлөө хэмээн улаан цээжээрээ дэлдэж байсан. Түүний сонирхол нь хятад руу нарийн царигтай төмөр зам тавих.
Харин Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзахдаа нарийн царигтай төмөр зам ганц нэг тоогоор ашигтай харагдаж болно. Гэхдээ энэ нь Монгол төрийн брдлого гэж хэлсэн.
Ямартаа ч “М.Энхсайхан нь Монголын сайд нартайгаа ойлголцоогүй асуудлаа БНХАУ-ын сайд дарга нартай яаж ойлголцов…’’ гэсэн тайлбартай тус бичлэгийг М.Энхсайхан Твиттер хуудаснаа байршуулж, Ерөнхий сайдад хандан “Хэн тагнав, Төрд нууц байж болохоо байлаа” хэмээн бичжээ.
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: