Онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчилжээ

gemt_heregten_shine-middleНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийн албан хаагчид гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ.

Гэмт этгээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн IV хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Mild shop” дэлгүүрийн худалдагчийг боож унаган, хүйтэн зэвсгээр сүрдүүлж 1.7 сая төгрөг, гар утсыг нь дээрэмджээ.

Түүнчлэн өнгөрсөн амралтын өдөр ажлаа тараад явж байсан үсчин эмэгтэйг мэсээр хүзүүг нь зүсч гэмтээгээд зугтаж байх үед нь баривчилсан аж.

Одоогоор түүнийг дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулаад байгаа аж. Энэ этгээд нь олон удаагийн ноцтой гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь хоёр ч удаа ял эдэлж байсан М гэгч гэнэ.

Г.Түмэн


URL:

Сэтгэгдэл бичих