Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 132 дахь удаагийн хуралдаан эхэллээ
ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн 132 дахь удаагийн хуралдаан Женев хотноо өнөөдөр эхэллээ. Гүйцэтгэх зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсны дараа Ерөнхий захирал Др. Маргарет Чан тайлангаа илтгэсэн байна.
Др. Маргарет Чан хөтөлбөр-санхүүгийн төлөвлөлт, ДЭМБ-ын зургаан бүсийн хорооны чуулганы үр дүн, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын хүрээнд зонхилон тохиолдох эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зорилтот түвшин, хяналт шинжилгээний глобаль хүрээний баримт бичгийн төсөл болон ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны төлөвлөгөө (2013-2020)-ний төсөл, сэтгэцийн эрүүл мэндийн 2013-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэв. Дээрх асуудлуудаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг Эрүүл мэндийн сайд, тус зөвлөлийн гишүүн Н.Удвал илэрхийллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс ДЭМБ-ын реформыг дэмжиж байгааг илэрхийлэхийн хамт халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын хүрээнд тодорхой хөтөлбөр төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Архигүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хийгээд Ерөнхийлөгчийг санаачлагыг өргөжүүлж Олон улсын хэмжээнд архины хортой хэрэглээг хянах конвенц байгуулах асуудлыг дэвшүүлэв. Дээрх саналыг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтээ БНТУ илэрхийлэв. Түүнчлэн Тамхины хяналтын суурь конвенц нь тамхины хяналтыг чангатгах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэж, 2012 оны 10 дугаар сард Монгол Улсын Их Хурал Тамхины хяналтын хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан талаар мэдээлсэн байна.
Маргааш буюу 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Мянганы хөгжлийн зорилтуудын биелэлтийн хяналт шинжилгээний дүн, 2015 оноос хойших дэлхийн нийтийн хөгжлийн зорилтод тусгах эрүүл мэндийн асуудлын хэлэлцүүлэг явагдана. Мөн өдрийн орой хуралдах Сасакавагийн нэрэмжит сангийн шагналын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд оролцох ба шагналд нэр дэвшсэн 9 хүнээс сонгон шалгаруулалт хийж, 2013 оны шагналын эзнийг тодруулах юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Гүйцэтгэх зөвлөл нь тус байгууллагын зургаан бүсийн эрх ашгийг төлөөлөн суух 34 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульт хугацаа 3 жил байдаг. Гүйцэтгэх зөвлөл нь жилд хоёр удаа 1 болон 5 дугаар сард Швейцарийн холбооны улсын Женев хотноо ДЭМБ-ын Төв байранд тус тус хуралддаг.
Есөн хоног үргэлжлэх уг хуралдаанаар тус байгууллагын реформын асуудал, ирэх зургаан жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөр- санхүүгийн төлөвлөлт, 2015 оноос хойших дэлхийн нийтийн хөгжлийн зорилт зэрэг асуудлуудаас гадна халдварт болон халдварт бус өвчин, амьдралын туршид эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, онцгой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавх зэрэг олон тооны асуудлыг хэлэлцэж тэдгээрийг ДЭМБ-ын 66 дугаар ассамблейд хэлэлцүүлэхийг шийдэх юм.
2010 оны 5 дугаар сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн 63 дугаар Чуулганы үеэр тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлд Монгол улс Номхон далайн баруун бүсийг төлөөлж 3 жилийн хугацаатайгаар /2010-2013/ сонгогдсон нь манай улс тус байгууллагын гишүүн болсноос хойш 3 дахь удаагийн сонгуульт ажил болж байна.
ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн 132 дахь удаагийн хуралдаан Женев хотноо өнөөдөр эхэллээ. Гүйцэтгэх зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсны дараа Ерөнхий захирал Др. Маргарет Чан тайлангаа илтгэсэн байна.
Др. Маргарет Чан хөтөлбөр-санхүүгийн төлөвлөлт, ДЭМБ-ын зургаан бүсийн хорооны чуулганы үр дүн, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын хүрээнд зонхилон тохиолдох эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зорилтот түвшин, хяналт шинжилгээний глобаль хүрээний баримт бичгийн төсөл болон ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны төлөвлөгөө (2013-2020)-ний төсөл, сэтгэцийн эрүүл мэндийн 2013-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэв. Дээрх асуудлуудаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг Эрүүл мэндийн сайд, тус зөвлөлийн гишүүн Н.Удвал илэрхийллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс ДЭМБ-ын реформыг дэмжиж байгааг илэрхийлэхийн хамт халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын хүрээнд тодорхой хөтөлбөр төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Архигүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хийгээд Ерөнхийлөгчийг санаачлагыг өргөжүүлж Олон улсын хэмжээнд архины хортой хэрэглээг хянах конвенц байгуулах асуудлыг дэвшүүлэв. Дээрх саналыг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтээ БНТУилэрхийлэв. Түүнчлэн Тамхины хяналтын суурь конвенц нь тамхины хяналтыг чангатгах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэж, 2012 оны 10 дугаар сард Монгол Улсын Их Хурал Тамхины хяналтын хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан талаар мэдээлсэн байна.
Маргааш буюу 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Мянганы хөгжлийн зорилтуудын биелэлтийнхяналт шинжилгээний дүн, 2015 оноос хойших дэлхийн нийтийн хөгжлийн зорилтод тусгах эрүүл мэндийн асуудлын хэлэлцүүлэг явагдана. Мөн өдрийн орой хуралдах Сасакавагийн нэрэмжит сангийн шагналын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд оролцох ба шагналд нэр дэвшсэн 9 хүнээс сонгон шалгаруулалт хийж, 2013оны шагналын эзнийг тодруулах юм.

URL: