Хүндээр өвдсөн ял эдэлж буй хүмүүс эмчлүүлэх эрхтэй

small105Ял эдэлж байгаа хэдий ч хүндээр өвдсөн хүмүүсийг эмчлэх талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Жамбалжав өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр ярианыхаа эхэнд энэхүү мэдээлэл нь улс төрийн зорилго агуулаагүй, мөн Х.Тэмүүжин сайдын хийсэн мэдээллийн эсрэг хийж байгаа мэдээлэл биш гэдгийг хэллээ.

Тэрбээр 2002 оны Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 313/316 дугаар тушаалаар баталсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хүнд, онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга, түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно” гэсэн заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/05.10 дугаар бүхий хамтарсан тушаалаар хүчингүй болгосноор ялтнууд Улсын эмнэлгүүдэд харьяаллынхаа дагуу эмчлүүлэх бөгөөд энэ нь орон нутагт ч мөн хэрэгжихийг дуулгалаа. Эрүүл мэндийн сайд санал тавьж энэхүү шийвдэрийг гаргасныг энд мөн дурдав.

Ингэснээр хоригдож буй ялтнууд амь нас нь аврагдаж, эмчилгээ хийлгэх эрхтэй болж байгааг хэлээд, Нэгдүгээр эмнэлгийн Сэхээний тасагт шилжин ирсэн ялтны зургийг үзүүллээ. Тухайн залуу 30 орчим настай хэдий ч 2 жил гаруй хугацаанд жирийн дэглэмтэй ангид ял эдлэх үедээ амь насаа алдахаар хүнд өвдсөн аж. Одоогоор ийм хүнд өвчтэй гурван хүний нэр ЭМЯ-нд ирээд байгааг тэрбээр дуулгалаа.

Сайдын зөвлөх Л.Жамбалжав их, бага ямар ч ялтай хүмүүсийн эмчлүүлэх, амьд явах эрх зөрчигдөж байгааг хэлээд, ЭМЯ нь ялтан ч бай хэн ч бай, өвчтөнийг эрүүл мэндийн талаас нь дэмжин ажилладаг, ял эдлээд гарч ирж буй хүмүүс эрүүл саруул байж, ар гэрийнхэндээ тус дэм болж, гэр бүлээ авч явах эрхтэй гэв.

 

Ял эдэлж байгаа хэдий ч хүндээр өвдсөн хүмүүсийг эмчлэх талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Жамбалжав өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр ярианыхаа эхэнд энэхүү мэдээлэл нь улс төрийн зорилго агуулаагүй, мөн Х.Тэмүүжин сайдын хийсэн мэдээллийн эсрэг хийж байгаа мэдээлэл биш гэдгийг хэллээ.   

Тэрбээр 2002 оны Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 313/316 дугаар тушаалаар баталсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хүнд, онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга, түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно” гэсэн заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/05.10 дугаар бүхий хамтарсан тушаалаар хүчингүй болгосноор ялтнууд Улсын эмнэлгүүдэд харьяаллынхаа дагуу эмчлүүлэх бөгөөд энэ нь орон нутагт ч мөн хэрэгжихийг дуулгалаа. Эрүүл мэндийн сайд санал тавьж энэхүү шийвдэрийг гаргасныг энд мөн дурдав.

Ингэснээр хоригдож буй ялтнууд амь нас нь аврагдаж, эмчилгээ хийлгэх эрхтэй болж байгааг хэлээд, Нэгдүгээр эмнэлгийн Сэхээний тасагт шилжин ирсэн ялтны зургийг үзүүллээ. Тухайн залуу 30 орчим настай хэдий ч 2 жил гаруй хугацаанд жирийн дэглэмтэй ангид ял эдлэх үедээ амь насаа алдахаар хүнд өвдсөн аж. Одоогоор ийм хүнд өвчтэй гурван хүний нэр ЭМЯ-нд ирээд байгааг тэрбээр дуулгалаа.

Сайдын зөвлөх Л.Жамбалжав их, бага ямар ч ялтай хүмүүсийн эмчлүүлэх, амьд явах эрх зөрчигдөж байгааг хэлээд, ЭМЯ нь ялтан ч бай хэн ч бай, өвчтөнийг эрүүл мэндийн талаас нь дэмжин ажилладаг, ял эдлээд гарч ирж буй хүмүүс эрүүл саруул байж, ар гэрийнхэндээ тус дэм болж, гэр бүлээ авч явах эрхтэй гэв.


URL:

Сэтгэгдэл бичих