Гоё таргийг импортын хуурай сүүгээр үйлдвэрлэдэг
“Оргил хүнс” компаний сүү сүүн бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангахгүй байсан аж. Учир нь импортын бүтээгдэхүүнүүд 1-3 сар хадгалах боломжтой байдаг бол манай үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй тараг нь ихдээ л 7 хоног хадаглах боломжтой байдаг аж.
Гэвч дээрхи байгууллага бүтээгдэхүүний технологид өөрчлөлт оруулан цэвэр тараг бус хэлбэрээр 2006 оноос хойш үйлдвэрлэж, хадгалах хугацааг гурван сар болгон сунгасан хууль бус үйлдэл гаргаж байгаа аж. Үүнийг тус компани шүүхэд өгсөн материалуудаас харахад: 2012 оны 12-р сарын 9-ний өдөр зарим нэг хөрөнгөний дээжээ МХЕГ-т бүртгүүлсэн. Мөн тарагны хадгалалтыг удаашруулж буй тогтворжуулагч бодисуудаа өнгөрсөн оны 11-р сарын 29-ний өдөр шинжлүүлж баталгаажуулсан байжээ.
Тиймээс үндэсний тараг бүрэх техологийг алдагдуулсан, тараг нэртэй бараг бус эдгээр бүтээгдэхүүнээ тарагны ундаа гэх зэргээр нэрийг нь өөрчлөхийг шаардаж байгаа аж. Мөн ШӨХТГ-т гомдлоо гаргаж байгаа гэнэ.
Тус компаний үйлдвэрлэж буй Гоё таргийг Шведээс импортоор оруулж ирдэг хуурай сүүгээр үйлдвэрлэдэг болох нь тогтоогджээ. Энэ тухай яг одоо “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийж байна.
Г.Сонор.ugluu.mn
URL: