Эмийн эмчлэх, анагаах vйлчилгээг алдвал дэлхий дахинаа нvvрлэх дараагийн хямрал байх болно
2011 оны Дэлхийн эрvvл мэндийн єдрийг тохиолдуулан ДЭМБ-ын Ерєнхий захирал хатагтай Маргарет Чаны хийсэн мэдэгдэл 1940-єєд оны vед антибиотикийг анх нээн хэрэглэж эхлэх vед тvvний анагаах увидасыг хvмvvс гайхан магтаж “гайхамшигт анагаагч” орчин vеийн анагаах ухааны салбарт гарсан “гайхамшиг” гэж нэрлэж байсан. Vнэхээр ч антибиотикийг хэрэглэх болсноор нийтлэг тохиолддог хоолойн євчин, жижиг шарх, гэмтэл тєдийгvй тэмбvv, заг хvйтэн, сvрьеэ зэрэг євчнєєс шалтгаалсан зовиурыг эмчилж, vхлийн аюулаас аврах боломжтой болсон. Антибиотикийг нээснээр єєр олон тєрлийн эм бэлдмэлийг vйлдвэрлэх vндсийг нээж єгсєн. Ингэснээр хvн тєрєлхтний эрvvл мэнд наслалтад маш том нааштай таатай єєрчлєлтийг бий болгосон.
Антибиотикийн анагаах, эдгээх гайхамшигт чанар алдагдаж эхэллээ
Энэ удаагийн Дэлхийн эрvvл мэндийн єдрєєр дамжуулан хvн тєрєлхтєн антибиотикийн анагаах, эдгээх гайхамшигт чанарыг алдах аюулын ирмэг дээр ирээд байгааг олон нийтэд анхаа-руулан мэдээлэхийг хvссэн юм. Эмэнд тэсвэртэй эмгэг тєрєгчид маш олноороо бий болж, олон сайн эм хvний биед vйлчлэхээ больж, эмчлэх чадвараа алдаж, эмчилгээний цар хvрээ багасч байна. Шинээр зохион бvтээгдэн vйлдвэрлэгдэж буй эмийн тоог євчний нянг устган эмчлэх чадвараа алдаж, vйлчлэхээ байсан эмийн тоотой харьцуулахад маш бага юм. Vнэндээ, эмэнд дасалтай эмгэгийг эдгээх анагаах эмийг шинээр нээх боломж улам бvр хумигдаж байна. Хэрэв яаралтай залруулах, хамгаалах арга хэмжээ авахгvй бол энэхvv байдал нь євчин vvсгэгч эмгэг тєрєгчдийн тэсвэржилт, vхлийн хєнєєл ихэсгэж улмаар хvн тєрєлхтєн євчний дарангуйлалд орж, євчин эндэгдэлд нэрвэгдсэн “Антибиотикийн ємнєх эрин” рvv хєтєлж байгаа нь тодорхой байна. Мєн халдварын тархалтыг ихэсгээд зогсохгvй хавдрын эмчилгээ, нарийн тєвєгтэй мэс ажилбарууд, эрхтэн шилжvvлэн суулгалт зэрэг хvн тєрєлхтний эрvvл мэндийг сайжруулж, амьд-ралыг уртасгах дэвшилтэт олон аргын vр дvнг бууруулах, vгvй хийх аюулыг бий болгоод байна. Єнєєдєр эмнэлэг нь эмэнд тэсвэртэй эмгэг тєрєгчийн оршин тогтнох голомт болоод байгаа нь асуудлыг улам аюултай болгож байна.
Хvмvvсийн зохисгvй хэрэглээ, бодлогын хэрэгжилт хангалтгvй байна
Ямарваа нэгэн амьд организмын хувьд шинээр vvсэн бvрэлдэж буй орчинд тодорхой хугацааны дотор дасан зохицох нь зайлшгvй тохиолдох биологийн vйл явц юм. Тийм ч учраас халдварын эсрэг тодорхой тунгаар хэрэглэж байгаа анитибиотик нь тухайн євчин vvсгэгчийг устгах, эсвэл єєртєє тэсвэртэй болгох гэсэн нєлєє vзvvлдэг. Харин дасан зохицож, тэсвэрлэж vлдсэн нянгууд нь тухайн эмэнд тэсвэрлэх гентэй болж нэгнээс нєгєєд халдварласаар хурдацтай тархаж єнєєдєр дэлхийг хамарсан асуудал болоод байна.
Энэхvv дасан зохицох, тэсвэрлэх байгалийн vйл явц нь хvмvvсийн зохисгvй хэрэглээ, зан vйл, бодлогын хэрэгжилт хангалтгvй байгаа нь байдлыг дордуулж байна. Эмийн зохисгvй хэрэглээний улмаас єнєєдєр дэлхий нийт антибиотикийн эмзэг хэрнээ, агуу эмчлэх, анагаах чадварыг алдаж эхлээд байна. Бид антибиотикийн гайхамшигтай анагаах чадвар, хvний биед vйлчлэх байдал vvрд байсаар байж, хvчтэй, сайн антибиотик шинээр гарсаар байна гэж бодож байсан. Гэвч нєхцєл байдал, чиг хандлага єєр байна. Хvмvvсийн буруу зан vйл, дадал хандлагаас шалтгаалан бодит байдал бидний тєсєєлснєєс єєрєєр эргэж эмэнд дасалтай эмгэг тєрєгчдєєс vvдэх асуудал бидний ємнє тулгараад байна. Жишээлбэл хумхаа зэрэг євчнийг эмчлэх боломж одоог хvртэл хязгаарлагдмал хэвээр байгаа бєгєєд энэ євчнийг зєвхєн артемизин дээр суурилсан ганцхан тєрлийн багц эмээр л жилд хумхаагаар євчилсєн 200 гаруй сая хvнийг эдгээдэг. Хумхааг эмчлэх эмийг нээхээр улс болон хувийн хэвшлийхэн хамтран ажиллаж байгаа хэдий ч артемизинд тэсвэртэй эсрэг тєрєгчид аль хэдийнэ бий болсон нь нотлогдсон.
Сая гаруй хvн олон эмэнд дасалтай сvрьеэгээр євджээ
Єнгєрсєн хугацаанд сvрьеэ євчин, хvvхдийн суулгалт, амьсгалын замын євчнєєс vvдэлтэй євчлєл, эндэгдлийг бууруулахад томоохон ахиц дэвшил гарсан. Гэвч одоо энэ бvх гаргасан ололт амжил-туудаа алдахад хvрээд байна. Сvvлийн жилvvдэд хагас сая гаруй хvн олон эмэнд дасалтай сvрьеэгээр євдєж, тэдний 1/3 хувь нь уг євчний улмаас нас баржээ. Гэвч дээр дурдсан бvх асуудал нь антибиотикийн зохисгvй хэрэглээнээс улбаатай эмэнд тэсвэржилттэй холбоотой юм. Эмийн зохисгvй хэрэглээ нь нэг талаасаа ихэнхдээ євчтєний хvсэлт, шахалтаар эмчилгээний тавилан, явцыг тvргэсгэх зорилгоор, нєгєє талаас эмийн борлуулалтаас ашиг, орлогоо нэмэгдvvлэх гэсэн буруутай vйл ажиллагаатай холбоотой байдаг. Нєгєє талаас худалдан авах чадваргvйгээсээ шалтгаалан євчтнvvд биеийн байдлаа дєнгєж сайжирч эхэлмэгц нянг бvрэн устгалгvйгээр эмчилгээгээ дутуу орхих эмийн зохисгvй хэрэглээ бас нийтлэг тохиолддог. Энэ нь буруу оношлох болон лабораторын шинжилгээ хийгээгvй байхад таамгаар єргєн хvрээний антибиотик хэрэглэдэгтэй холбоотой. Олонхи улс орны хувьд эмийн нийлvvлэлт, борлуулалтад хяналт тавьж чадаагvйгээс чанаргvй эм худалдаанд гарах, эмчийн жоргvйгээр антибиотик зарах, гар дээрээс хувь хvмvvс эм зарах явдал гарч эмийн зохисгvй хэрэглээг улам даамжруулж байна. Хvнсэнд хэрэглэгдэх мал, амьтны єсєлтийг сайжруулах, халдвараас сэргийлэх зорилгоор антибиотикийг маш их хэрэглэдэг. Тийм ч учраас антибиотикийн хэрэглээний 50 хувиас илvv хувийг амьтны гаралтай хvнсний бvтээгдэхvvнээр дамжуулан авдаг гэж тооцоолжээ. Малын эмч нар орлогынхоо 40-єєс доошгvй хувийг эмийн борлуулалтаас олдог тул тэд мал, амьтанд антибиотик хэрэглэхийг бууруулах сонирхолгvй байдаг. Амьтны биед vvссэн эмэнд тэсвэртэй эмгэг тєрєгчид хvнсээр дамжин хvнд халдварладаг нь хэдийнэ нотлогдсон байна.
Антибиотик, оношилгоо, шинжилгээ, дархлаажуулалтыг сайжруулах vvд хаалгыг нээх хэрэгтэй
Дэлхийн эрvvл мэндийн єдрийг тохиолдуулан ДЭМБ-аас нянгийн тэсвэржилттэй тэмцэх, сэргийлэх бодлогын багцыг гаргалаа. Засгийн газрууд, эрvvл мэндийн ажилчид, эмийн санч, иргэний нийгэм, євчтєн, эмийн бvтээгдэхvvн vйлдвэрлэгч нартай хамтран эмийн бодлогыг сайжруулах тал дээр дорвитой єєрчлєлт гаргаж чадах юм. Бид энэ талаар авах арга хэмжээгээ тєлєвлєж, хооронд нь уялдуулж, тандалт тогтолцооны системээ єргєжvvлэх боломжтой юм. Мєн эмийн асуудлыг зохицуулах, нийлvvлтийг сайжруулах, эрvvл мэндийн салбарт болон бусад салбарт халдвараас сэргийлэх хянах шаардлагатай байна. Бид шинэ антибиотик, оношилгоо, шинжилгээ, дархлаажуулалтыг сайжруулах vvд хаалгыг нээх хэрэгтэй. Эмэнд тэсвэртэй эмгэг нь эмчилгээний єртєг ихтэйгээс гадна хvний амь нас эрvvл мэндэд сєргєєр нєлєєлдєг. Энэхvv аюултай нєхцєл байдал бодитой оршиж байна. Хэрэв бид єнєєдєр энэ тал дээр арга хэмжээ авахгvй бол маргааш євчнєє эдгээх боломжгvй болох юм. Янз бvрийн євчин эмгэг, гай зовлон гарсаар байгаа энэ vед олон сая хvнийг эдгээх чадвартай, гайхамшигтай эмийн эмчлэх, анагаах vйлчилгээг алдвал дэлхий дахинаа нvvрлэх дараагийн хямрал болох юм.
ardchilal
URL: