Ц.Баатархүү Ерөнхийлөгчийн зөвлөх боллоо
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Баатархүү Ерөнхийлөгчийн Хүүхэд, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээ.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч хийж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Түүнийг ажлаа өгсний дараа хэвлэлээр Ц.Баатархүүг Чингэлтэй дүүргийн ардчилсан намыг ялуулж чадаагүй учраас ажлаас нь чөлөөлсөн, гадаад руу сургуульд явах гэж байгаа учраас ажлаа өгсөн гэх мэт таамаглалууд бичигдэж байв.
Харин Ц.Баатархүү дээрх таамаглалуудын хариуд “Намайг хавчиж шахсан зүйл байхгүй” гэх тайлбар өгч байсан юм.
Ямартаа, Нийслэлийн Засаг даргат шахагдсан гэж хардагдаад байсан “Лектор” төвийн Ц.Баатархүү Ерөнхийлөгчийн зөвлөх болж байгаа юм байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
สินค้า ยี่ห้อ ไหน ดี ราคา ไม่ เกิน 500