Хотын даргын халуурал

527-135884689317808Хот төлөвлөлтөө цэгцтэй болгож, хурдны болон давхар замууд барьж түгжрэлийг сааруулна хэмээн овоо гайгүй юм ярьж эхэлж байсан нийслэлийн Засаг дарга маань гэнэт “Буруу талдаа жолоодлоготой тэргүүдийг чөдөрлөнө!” хэмээн хадуураад явчихлаа. Ядаж л хотын төвөөр зорчиход төлбөр авдаг түгжрэлийг арилгах олон арга байхад заавал машинд буруу өгөх нь юу билээ хэмээн гайхах хүн олон байна.
Ардчиллын анхны 13-ын нэг Э.Бат-Үүл баатар биднийг өмчтэй болгосон. Гэтэл өнөөдөр жолоо энэ тэр хэмээн буцаад биднийг өмчөөс маань салгах гэж “ноцолдоод” байх юм. Түүний оронд метротой болохоо хурдан хөөцөлдөж, утаа, хальтиргаа, хогноосоо салах гэх мэтээр хотын даргад уг нь ярьж хийх зүйл зөндөө байгаа даа хэмээн Засаг даргын ажлыг “заах” ч болов.
Хэрэв буруу талдаа жолоодлоготой тэргийг нэг өдөр “журамлачихвал” дугаарын хязгаарлалтайгаа нийлээд нэг автомашин долоо хоногт хоёр өдөр зогсоход хүрч байна. Тэгээд амралтын өдөр явуулахгүй гэвэл ганц чөлөөтэй өдөр амжуулах хувийн ажил хэцүүднэ гэсэн жолооч нар дийлэнхдээ байна. Хотын дарга нар өөрсдөө буруу жолоотой Япон машин унадаггүй юм болов уу хэмээн даалаалах нэг нь ч байна.
Эх сурвалж: “Бизнес таймс”

URL:

Сэтгэгдэл бичих