Амьдралын үнэ цэнэ
Нэгэн уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэл тавьж байв. Тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад бүгд гараа өргөв.Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин өмнө нь нэг зүйлийг хийх хэрэгтэй” гээд 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа.
Илтгэгч нөгөө мөнгийг газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн тэр мөнгийг авахыг хүсч байлаа. Харин энэ үед илтгэгч: Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй.
Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй. Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэн болохыг санаж байдаг. Амьдралын үнэ цэнэ гэдэг бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэжээ.
Эх сурвалж: “Ган зам”
URL: